Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 5 сарын 18
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:

1901 - Нобелийн шагналт Америкийн биохимич Винсент ду Вигнед (1978 онд нас барсан)
1920 - Ромын пап II Йоан Павель (2005 онд нас барсан)
1923 - Ямайкын гурав дахь Ерөнхий сайд Хью Шийрер (2004 онд нас барсан)
1933 - Францын тэргүүн хатагтай асан Бернедит Ширак
Энэтхэгийн 11 дэх Ерөнхий сайд Х.Д.Деве Гоуда
1937 - Люксембургийн 22 дахь Ерөнхий сайд Жак Сантер
1946 - Тайванийн 40 дэх Төрийн зөвлөлийн Ерөнхийлөгч Френк Хсие
1949 - Английн алдарт "Yes" хамтлагийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Рик Уейкмэн
1951 - Олимпийн аварга Зүүн Германы уртын харайгч Ангела Фогт (2013 онд нас барсан)
1952 - Кантри урсгалын хаан Жорж Стрейт
1970 - Америкийн дуучин, жүжигчин Тина Фей
1975 - Дэлхийн дөрөв, Мастеруудын цувралын хоёр удаагийн аварга мэргэжлийн снүүкерч Жон Хиггинс
1978 - Португалийн хөлбөмбөгч Рикарду Карвальу
1979 - Компьютерийн алдарт "Майнкрафт" тоглоомыг хамтран бүтээгч Йенс Бергенстен
1988 - Өмнөд Солонгосын алдарт "Биг Банг" хамтлагийн гишүүн, дуучин Теянг
2002 - Олимп, дэлхийн аварга ОХУ-ын уран гулгагч Алина Загитова

Энэ өдрийн онцлох үйл явдлууд:

1900 - Их Британи улс Тонга аралд хяналтаа тогтоов.
1912 - Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны кино болох "Шре Пундалик" дэлгэцнээ гарчээ.
1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын Засаг захиргаа Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орох болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн насны бүх эрчүүдийг зарлан дуудах тусгай зарлиг буулгав.
1927 - Бүгд найрамдах Хятад улс буюу одоогийн Тайвань байгуулагдсанаасаа хойш 20 жилийн дараа Тонжи Их Сургуулийг байгуулав. Энэ нь Тайванийн нутагт байгуулагдсан анхны их сургууль юм.
1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн Монте Кассино хотод долоон өдөр үргэлжилсэн тулаанд холбоотон гүрнүүд ялалт байгуулж, Нацистын Германы явган цэргийг албадан гаргажээ.
ЗХУ-ын засаг захиргаа Крымын Татаруудын дүрвэгсдийг албадан гаргах тогтоол батлав.
1948 - Бүгд найрамдах Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага Юань танхмын анхны хуралдаан болжээ.
1953 - Дууны хурдаыг давсан анхны эмэгтэйгээр Жеки Кохран тодров.
1955 - Умард Вьетнамын 310 мянган хүнийг хамарсан жагсаалыг Францын арми албадан тарааснаар Индо-Хятадын анхдугаар дайн эцэслэжээ.
1969 - АНУ-ын сансар судлалын "Аполло-10" сансрын хөлөг амжилттай хөөрөв.
1974 - Энэтхэгийн засаг захиргаанаас хэрэгжүүлсэн "Инээмсэглэж буй Будда" төслийн хүрээнд цөмийн зэвсэг туршсанаар тус улс цөмийн зэвсэг бүхий зургаа дахь улс болжээ.
1980 - АНУ-ын Вашингтон хотод орших Гэгээн Элена галт уул дэлбэрсний улмаас 57 хүн амиа алдан, улс, орон нутгийн төсөвт гурван тэрбум ам.долларын хохирол учрав.
Өмнөд Солонгост ардчилсан өөрчлөлт хэрэгжүүлэхийг шаардсан оюутнуудын жагсаал эхэлжээ.
1990 - Францын төмөр замын сүлжээний "TGV" галт тэрэгний шинэ шугам галт тэргээр хамгийн хурдан буюу 515.3 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоожээ.
1991 - Бүгд найрамдах Сомалиланд улсын Умард Сомалийн босогчид өөрсдийгөө тусгаар тогтносон хэмээн зарласан ч олон улс тэднийг хүлээн зөвшөөрсөнгүй.
1993 - Данийн хаант улсын нийслэл Копенгаген болон Нөррэбро хотод Маастрихтын ггэрээнд нэгдэн орсныг эсэргүүцсэн жагсаал болжээ. Цагдаагийнхан уг жагсаалыг тараах явцад 11 жагсагч хүнд шархадсан юм. Энэ нь тус улсын түүхэнд Дэлхийн хоёрдугаар дайн-аас хойш тохиосон анхны жагсаал болсон билээ.
2005 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Хаббл" дуран авай Плутон гарагийн "Никс", "Хайдра" дагуулын зургийг хоёрдах удаагаа илгээв.
2006 - Балба улсад ардчилсан шинэчлэлт хийгдсэн ч хаант засагаа хэвээр үлдээхээр болжээ.
2009 - Шри Ланкын сөрөг хүчний "Тамилын Барс" бүлэглэл Шри-Ланкын армийн цэргүүдэд ялагдсанаар тус улсад 26 жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөнт байдал эцэслэв.
2015 - Өмнөд Америкийн Колумб улсын Сальгар тосгонд аадар борооны улмаас хөрс нурж 78 хүн амиа алдав.
2018 - АНУ-ын Техас мужийн Санта Фе хотын ахлах сургуульд буутай этгээд гал нээж 10 сурагч амиа алджээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ