Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 5 сарын 26
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:

1907 - Академийн шагналт, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонт нэрт жүжигчин Жон Уейн 
1908 - Вьетнамын анхны Ерөнхий сайд Нгуен Нгок То 
1909 - Мексикийн 48 дахь Ерөнхийлөгч Адольфо Лопез Матеос 
1912 - Унгарын 46 дахь Ерөнхий сайд Янос Кадар 
1913 - Английн нэрт жүжигчин Петер Кашинг 
Олимпын аварга, дэлхийн хошой аварга Германы хүндийн өргөгч Йосеф Мангер 
1958 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгөн медальт Финландын халхалттай гүйгч Арто Бригарр
1960 - Олимпын аварга Австралын хүндийн өргөгч Дийн Лакин
Олимпын мөнгө, Европын аварга Литвийн зээрэнцэг шидэгч Ромас Убартас
1966 - "Харри Поттер", "Хааны айлдвар" зэрэг киногоороо алдаршсан Английн жүжигчин Элена Бонхэм Картер
1968 - Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерик
1974 - Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн есөн алт, найман мөнгөн медальт, европын 12 алт, 10 алтан медальт Шведийн усанд сэлэгч Ларс Фроландер
1977 - Италийн хөлбөмбөгч 1
1979 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, дэлхийн танхимын долоон удаагийн аварга ОХУ-ын гүйгч Наталья Назарова
1988 - Дэлхийн аварга Австралийн зээрэнцэг шидэгч Дэни Стивенс

Энэ өдрийн онцлох үйл явдал:

1900 - Мянган өдрийн дайн: Колумбын консерватив нам, Либерал намынхаа эсрэг сонгуулийн дүнг эсэргүүцэн зэвсэгт мөргөлдөөн дэгдээв.
1908 - Ойрх Дорнодод анх удаагаа газрын тосны илэрц тогтоогдов. Персийн баруун өмнөд хэсэгт орших Масед Солэйман хотод цооног илэрч төд удалгүй Англи-Персийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани байгуулагдсан билээ.
1918 - Бүгд найрамдах ардчилсан Гүрж улс байгуулагдав.
1923 - "Ла Манш" 24 цагийн автомашины уралдаан анх удаагаа зохиогджээ.
1938 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд анх удаагаа Америк биш иргэдийн асуудал эрхэлсэн байнгын хороо байгуулагдаж, хуралдаанаа зарлажээ.
1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Динамо ажиллагаа: Францын умард хэсгийн Данкөрк хотод Холбоотны цэргийн хүч томоохон дайралт хийжээ.
1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ливийн төлөөх Газалагийн тулаан эхэлжээ.
1948 - АНУ-ын Конгресс Холбооны иргэний агаарын тээвэр байгуулах тухай хууль батлав.
1966 - Британийн Гайана Их Британиас салан тусгаарлаж, Гайана улс байгуулагджээ.
1968 - Исланд улс замын хөдөлгөөний дүрмээ зүүн гараас, баруун гарт шилжүүлэв.
1969 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 10 хөлөг саран дээр хүн газардуулж болох эсэхийг ажиглаж задгай сансарт найм хоног ажилласны эцэст эх дэлхийдээ газарджээ.
1970 - Ту-144 хөлөг анх удаа арилжааны нислэг үйлдэв.
1972 - АНУ, ЗХУ-ын хооронд Баллистик пуужинг устгах гэрээ байгуулав.
1981 - Италийн Засгийн газрын гишүүд фримэсоны нийгэмлэгт элссэн гэх шуугиантай холбогдуулан Ерөнхий сайд Арнальдо Форлани Засгийн газраа тараасан юм.
1983 - Япон тэнгист 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хоншү мужид 100 хүн амиа алдав.
1986 - Европын зөвлөл хуралдаж Европын холбооны далбааг батлав.
1991 - Гүрж ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаагаа Ерөнхийлөгчөө сонгов. Анхны Ерөнхийлөгчөөр Звиад Гамсахурдиа сонгогджээ.
Тайландын Пу Той үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Лауда агаарын тээврийн 004 нислэг осолдож 223 хүн амиа алджээ.
1993 - Алжирын сэтгүүлч Тахар Жаүтын амь насанд исламистууд халдав. Тэрээр зургаадугаар сарын эхээр эмнэлэгт амиа алджээ.
1998 - Австралийн Засгийн газар Үндэсний уучлалын өдөр болгон зарлажээ.
2004 - Америкийн армийн чөлөөндөө гарсан офицер Терри Николсыг хүн амины 161 хэрэгт буруутай гэж үзэн ял оноожээ.
2008 - БНХАУ-ын дорно, өрнө хэсэгт их хэмжээний үер бууж 148 хүн амиа алдан, 1.3 сая хүн ямар нэг хэмжээгээр хохиров.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ