2021 оны 1 сарын 10
Мундаг байна, сайн байна гэж урамшуулдаг хэдхэн үгээ хэрхэн баяжуулж болох вэ
2020 оны 5 сарын 26
![]() |
Хүүхдийн өдөр бүр сонсдог үгс тэдний өөрийгөө хөгжүүлэх мөн өөрийгөө дүгнэх, үнэлэх үнэлэмж болдог. Доорх үгсийг хэлэхээс гадна цаасан дээр бичээд өрөөнд нь наах, халаасанд нь хийх г.м-ээр илэрхийлсэн ч болно. Яг үйлдэлд нь тохирсон урмын үг тань төсөөлснөөс ч илүү үр дүн авчрах болно.
* Хичээсний чинь үр дүн гарлаа
* Өчигдрийнхөөсөө илүү сайн байлаа
* Хөөх, чи өөрөө хийж чадлаа
* Гоё хэлээд гуйх чинь хөөрхөн байна
* Уйлахгүй хэлэхээр ямар гоё сонсогдож байна
* Дүүдээ тусалсанд баярлалаа
* Миний хүү ийм сайхан сэтгэлтэй шүү
* Охиноо чадна гэж итгэж байна
* Чамайг хараад бүр зориг орчихлоо
* Би чамдаа итгэж байна
* Илүү хичээхэд боломж харагдаж байна
* Аав ээж нь чамаас суралцмаар байна
* Хүн бүхэн алддаг. Гэхдээ дахиад алдахгүйг хичээхэд болно. Чи чадна
* Чамтай ярилцаад тайвширчихлаа.
* Чамтай ярилцах үргэлж хөгжилтэй байдаг
* Ээж нь үргэлж дэмжих болно оо
* Яг үүн шигээ хичээгээд байхад удахгүй хүссэндээ хүрнэ ээ
* Үнэнээ хэлсэн нь маш зөв
* Ээждээ итгэж сэтгэлээ нээсэнд баярлалаа
* Чи бидэнд ирсэн хамгийн том бэлэг
* Чи өөрөөр сэтгэж чаджээ
* Сурсан зүйлээ найзууддаа зааж өгч байгааг нь хараад бахархаж байна
Үргэлжлүүлээрэй.

Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Сонирхолтой мэдээ
Сэтгэгдлийг ачаалж байна ...