Амралт, сувиллын газарт өгөх зөвлөмж
2020 оны 5 сарын 27
Амралт, сувиллын газарт өгөх зөвлөмж
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхээр ЭМЯ-ны “Антикорона” баг заавар,  зөвлөмж гарган ажиллаж буй юм. Тэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Амралт, сувиллын газарт өгөх зөвлөмж” боловсруулжээ. 

АМРАЛТ, СУВИЛЛЫН ГАЗАРТ:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Нэг удаагийн бээлий хэрэглэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах
• Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
• Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх
• Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх
• Шавьж, мэрэгчгүйтгэл хийх
• Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

АМРАГЧ НАРТ:

• Амны хаалт тогтмол зүүх
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Хоол унд хувааж идэхгүй байх
• Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх
• Тамхи дамжуулан татахгүй байх
• Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх
• Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ