ОХУ-д суралдцаг оюутнуудаа татан авах ажиллагааг хоёрдахь өдрөө зохион байгуулж байна
2020 оны 5 сарын 27
ОХУ-д суралдцаг оюутнуудаа татан авах ажиллагааг хоёрдахь өдрөө зохион байгуулж байна
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн галт тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна.

Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ жилийн хичээл дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ