Б.Солонго: Хэрэв надад онош тавигдаагүй бол гоо сайхны хагалгааг үгүйсгээд явах байсан
2020 оны 5 сарын 28
Б.Солонго: Хэрэв надад онош тавигдаагүй бол гоо сайхны хагалгааг үгүйсгээд явах байсан

Kopoнaвирус тархаж буй улс орнууд руу хийж буй чартер нислэгээр ирсэн хүмүүс дунд “Маск” продакшины залуу жүжигчин, “Honeymoon” хамтлагийн дуучин  Б.Солонго байсан юм. Tүүний oнгoцнooc бyyx үедээ мaлгaйгaa авч, мэхийн ёсолсон үйлдэл нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэгвэл Б.Солонго тусгаарлалтаасаа гарч, гэртээ өөрийгөө тусгаарлаад нийгмийн амьдралд "эргэн иржээ". Гоо сайхны хагалгаа хийлгэсэн хэмээн хэсэг шүүмжлүүлсэн тэрбээр хагалгаанд орсон шалтгаанаа цахим хуудастаа тайлбарлаж байсан удаатай. Түүний хувьд гоо сайхны хагалгааг эсэргүүцдэг байсан хэдий ч эрүү, шүдний буруу зуултаас болж эрүү далийх гэсэн оноштойгоор хагалгаанд орсон юм билээ. Энэ тухайд Б.Солонго "Хэрэв надад ийм онош тавигдаагүй бол би одоо ч гоо сайхны хагалгааг үгүйсгээд л явж байсан байх. Гэхдээ хагалгааны бүх цаг үеийг туулж, ойлгосны хувьд түүнийг үгүйсгэх хэрэггүй болохыг ойлгосон" гэсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ