Интерпол: 47 тэрбумын зээлээ төлөлгүй оргон зайлсан “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнэ олдоогүй байна
2020 оны 5 сарын 28
Интерпол: 47 тэрбумын зээлээ төлөлгүй оргон зайлсан “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнэ олдоогүй байна


“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болжээ. Тиймээс АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар “Интерпол”-д хандсан байна.  Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна. 

Гэвч Хөгжлийн банкинд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан гэдэг. Тиймээс Х.Бат-Эрдэнээс мэдүүлэг авах гэсэн боловч тэрбээр хил даван зугтсан гэдгийг албаны эх сурвалж өгч буй. 

Гэхдээ Х.Бат-Эрдэнэ банкнаас зээл авахдаа өөрийн төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр дээрх компанийн хувьцааг бүгдийг нь шилжүүлснийхээ дараа Э.Эрдэнэбилэг гэх хүнд бүх хувьцаагаа шилжүүлсэн байдаг аж. Гэсэн хэдий ч  Хөгжлийн банкинд барьцаалсан хөрөнгө нь бүгд “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байгаа юм. 

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнээс зайлшгүй тайлбар, мэдүүлэг авах ёстой болсон учраас Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм билээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ