Н.Номтойбаяр: 461-ээс УИХ-д гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой
2020 оны 5 сарын 28
Н.Номтойбаяр: 461-ээс УИХ-д гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Шүүхээс гаргасан албан ёсны шийдвэрийг мэдээлээгүй байгаа ч шүүгдэгч Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улс төр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Иргэд хүчтэй!!” хэмээн бичжээ.
Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдээлэл хийж "Улстөрийн зорилгоор, сонгуульд оролцуулах байх үүднээс санаатай саад учруулах оролдлого хийж байна" гэсэн юм.
 


 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ