Энэ өдөр дэлхийн түүхэнд
2020 оны 5 сарын 29
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:

1903 - Академийн наадмыг 19 удаа хөтөлсөн жүжигчин Боб Хөүп 
1905 - Оддын дайн киноны Дарт Вейдрийн дүрээр алдаршсан Английн нэрт жүжигчин Себастиан Шоу 
1910 - Олимпиын нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт Америкийн гүйгч Ральф Маткельф 
1914 - Нэрт уулчин, шерпа Дэнзэн Норгай 
1917 - АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди 
1920 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жон Харсани 
1926 - Сенегалын гурав дахь Ерөнхийлөгч Абдулайе Вад
1929 - Нобелийн шагналт Шотландын физикч Петер Хиггс
1937 - Олимпын хошой аварга, нэг мөнгө, нэг хүрэл медальт, европын хошой аварга Алвин Шокемоль
1940 - Мэргэжлийн сүмо бөхийн 48 дахь ёкозүна Тайхо Коки 
Пакистаны найм дахь Ерөнхийлөгч Фарук Легари 
1957 - Иранын нэрт найруулагч Мохсен Махмалбаф 
1961 - Академийн наадам, Греммийн шагналт жүжигчин, дуучин Мелисса Этеридж
1963 - Олимп, дэлхийн хүрэл медальт Хятадын өндрийн харайгч Жү Жианхуа
1967 - Английн алдарт "Оасис" хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Ноел Галлагер
1975 - Английн охидын "Spice Girls" хамтлагийн дуучин Мел Б
1977 - Италийн хөлбөмбөгч Марко Касетти
1981 - Оросын хөлбөмбөгч Андрей Аршавин
1982 - Олимпын аварга, танхимын дэлхийн аварга Украины олон төрөлтийн тамирчин Наталья Добриньска
1984 - Америкийн сагсанбөмбөгч Кармело Энтони
1988 - Олимпын аварга, хошой хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга, азийн наадмын гурван удаагийн аварга Хятадын гимнастикч Ченг Фей

Энэ өдрийн онцлох үйл явдлууд:

1903 - Сербийн хаан I Александр, хатан Драга нарын амь насанд хэт даврах "Хар Гар" бүлэглэл халдав.
1914 - Орос улсаас цэргийн дарга, түшмэлүүдийг урин авчирч монгол цэрэгт цэргийн эрдэм заалган боловсруулах тухай Монгол Оросын гэрээ байгуулагджээ. Бичигт,гурван яамны тэргүүн сайдууд, Нийслэл Хүрээнд суугаа элчин, консул сайдтай зөвлөн хэлэлцэж, Орос улсаас түшмэл зургаа, цэрэг арван зургааг урин авчирч багш болгохыг хүссэн байна. Тэд морьт цэрэг гурван зуу, үхэр буу пулемёт бууны 100 цэргийг жилийн хугацаагаар боловсруулахаар болж орос, монгол үсгээр хавсран заасан юм.
Их Британийн иргэний тээврийн "Ирландын хатан" хөлөг Сейнт Лоуресын хошуунд осолдож 1012 хүн амьа алджээ.
1918 - Арменийн арми Оттоманы цэргийн хүчийг буулган авав.
1919 - Суут эрдэмтэн Алберьт Эйнштейн "Таталцлын ерөнхий онол"-оо туршжээ.
1931 - Италийн дарангуйлагч Бенито Муссулиниг тагнасан хэргээр америкийн иргэн Мишель Ширруг цаазлав.
1932 - Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон ахмад дайчдын холбоо АНУ-д байгуулагджээ.
1953 - Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Төвдийн уулчин Дэнзэн Норгай нар дэлхийн дээвэр болсон Эверестэд авирсан анхны уулчид болов. Энэ үед Дэнзэн Норгай 39 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан юм.
1964 - Арабын лиг өргөтгөсөн хуралдаанаараа Зүүн Йерусалемын асуудлыг хэлэлцэв.
1973 - АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын захирагчаар Том Бредли сонгогдож, тус хотын анхны хар арьст захирагч болжээ.
1982 - Фолклендын дайн: "Гүүс Грийн"-ийн тулалдаанд Британийн арми Аргентинийн армийг буулган авав.
1985 - Одоогийн аваргуудын лиг буюу тухайн үеийн Европын цомын тэмцээнд учраа таарсан Ливерпүүл, Ювентус клубийн тоглолтын үеэр "Хейсэл" цэнгэлдэх нуржээ. Осолын улмаас 39 хүн амиа алдаж, 600 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Хэрэгт холбогдуулан 34 хүнийг мөн баривчилсан байна.
1988 - АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган анх удаагаа ЗХУ-д айлчлав. Тэрээр ЗХУ-ын удирдагч Михайль Горбачевтай уулзсан юм.
1989 - АНУ-ын бөмбөгдөгч "F-16" онгоцны хэсгийг үйлдвэрлэх гэрээнд АНУ болон Египетийн Засгийн газар гарын үсэг зуржээ.
1990 - ОХУ-ын парламент Ерөнхийлөгчийн суудалд Борис Ельциныг суулгах шийдвэр гаргав.
1999 - Нигерийн Ерөнхийлөгчөөр Олусегун Обасанжо сонгогдов. 16 жилийн турш цэргийн дарангуйлал дор байсан тус улсыг анх удаагаа жирийн иргэн удирдах болсон нь энэ байжээ.
2004 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод "Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалын цогцолбор" нээлтээ хийжээ.
2008 - Исландын Селфосс тосгонд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 30 гаруй хүн амиа алдав.
2015 - Дэлхийн худалдааны ихэр цамхгийн буурин дээр "One World Trade Center" байгуулагджээ.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ