Даашка гавьяат менежментийн гэрээндээ “барьцаалагдав уу”
2020 оны 6 сарын 2
Даашка гавьяат менежментийн гэрээндээ “барьцаалагдав уу”
МУГЖ Б.Дашдондог Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Хүннү рок урсгалыг үндэслэгч, Чингис хааны одонт “Хү” хамтлагийг үүсгэн байгуулсан. “Хү” хамтлаг өнгөрсөн 2019 онд олон улсад өдөр алгасалгүй аялан тоглолт хийж байсан ч корона гарснаар тэдний аялан тоглолт цуцлагдсан. Харин гадаадад гацаад байсан “Хү” хамтлагийнхан чартер нислэгээр эх орондоо ирснээр багагүй шүүмжлүүлээд байгаа юм. Ямартай ч Даашка гавьяат хамтлагийнхаа талаар “Мэргэжлийн компаниуд махны машин шиг ажилладаг. Дараагийн уран бүтээлээ өг, гарга гээд биднээс шаардаад эхэлсэн. Хоёр дахь цомгийн дуунууд бэлэн болж байна уу гээд биднийг шахаад эхэлсэн. Хүмүүс биднийг бүх эрхээ гадныханд өглөө гэж ойлгоод байх шиг байна. Үгүй. Оюуны өмчийн бүх эрх маань “Хү” хамтлаг дээрээ Монголд болон дэлхийд хамгаалагдаад баталгаажсан” хэмээсэн. Гэтэл “Хү” хамтлагийнхан байр түрээслэх мөнгөгүй болсон гэх мэдээлэл гарсан нь олон нийтэд багагүй эргэлзээ үүсгэсэн юм. Үндсэндээ “Хү” хамтлагийн аялан тоглолтын орлого  менежментийн компани руу орохоос гадна Монгол руу орж ирсэн нь ойлгомжтой. Гэхдээ учир мэдэх нөхөд менежментийн хатуу гэрээнээс болж “Хү” хамтлаг санхүүгийн хүндрэлд орсон гэх гаргалгааг ч хэлж байгаа юм. Ер нь менежментийн хатуу гэрээнээс болж амжилтад хүрч чадаагүй, нэг үгээр дампуурсан хамтлагийн жишээ дэлхийд олон бий. Магадгүй Даашка гавьяат болон “Хү” хамтлагт ч иймэрхүү зүйл тохиолдсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ