Хосуудад аз жаргал бэлэглэгч гэр бүл
2020 оны 6 сарын 2
Хосуудад аз жаргал бэлэглэгч гэр бүл
Боксчин Э.Бадар-Ууган гэргийн хамт Монголын үрсийг маш олон болгох үйлсэд хувь нэмрээ оруулаад багагүй хугацаа өнгөрч байна. Учир нь тэд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлгээ ажиллуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Эмнэлгийнхээ нээлтийн үеэр Э.Бадар-Ууган гавьяат “Би 2008 оны дараа улсдаа хэрэгтэй ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй гэж боддог байлаа. Олимпийн дараахан Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Япон улсад урьсан юм. Тэр үед Япондоо үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар алдартай “Като Лэдиес” клиникийн захиралтай танилцаж байлаа. Боксын спортыг сонирхож дэмждэг хүн байсан учраас санаа нийлж, яваанд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай ярьж эхэлсэн. Тэр үеэс л үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар дэлхийд алдартай энэ эмнэлгийн салбарыг Монголдоо байгуулах тухай бодож, энэ ажлыг эхлүүлсэн” гэж байв. Өдгөө түүний гэргий Х.Анхжаргал нь эмнэлгээ удирдаж, гавьяат маань арын албыг нь найдвартай хариуцаж байгаа гэдэг шүү. Ийнхүү тэд Монголын үрсийг маш олон болгоход анхаарч, хосуудад аз жаргал бэлэглэсээр байна. 


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ