Чинбаа, Сарнай хоёрын хайр хамгийн хүчтэй
2020 оны 6 сарын 2
Чинбаа, Сарнай хоёрын хайр хамгийн хүчтэй
 “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн хөгжимчин  Б.Чинбат буюу төгөлдөр хуурч Чинбаа өнгөрсөн онд Солонгост элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Тэрбээр элэгний хатуурал гэсэн оноштойгоор мэс засалд орж, “Sweetymotion” хамтлагийн дуучин, гэргий Ц.Сарнай нь түүний донор болсныг уншигчид маань санаж буй биз ээ. Харин хагалгааны дараа хүндрэл үүсч, эмчилгээний зардал дутсанаар хандивын аян зохион байгуулсан юм. Энэ талаар Ц.Сарнай “Энэ бүгдийг ойр дотныхоо олон хүмүүсийн дэмжлэг, өөрсдийн цуглуулсан мөнгөөрөө давчихна гэсэн бодол салхинд хийсэж санхүүгийн хүндрэлтэй асуудлууд тулгарч эхэлсэн” хэмээсэн юм. Хагалгааны өмнө донор болох байсан эгчийнх нь нэг үзүүлэлт таараагүйгээс дахин донор хайсан аж. Гэтэл Ц.Сарнайгийн хэлснээр хувь тохиол уу, тэдний агуу хайр уу ямартай ч шинжилгээ амжилттай болж, бүх үзүүлэлт нь таарснаар тэрбээр эр нөхөртөө элгээ бэлэглэсэн. Ийнхүү хайр ямар хүчтэйг баталж буй хосын эмчилгээ амжилттай болж, эх орондоо ирээд байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ