Хип хопчин Quiza “Sweetymotion”-ийг элэглээд шүүмжлэлд өртөв
2020 оны 6 сарын 3
Хип хопчин Quiza “Sweetymotion”-ийг элэглээд шүүмжлэлд өртөв
Хип хопчин Quiza нэгэн үе урлагийн тайзнаа гялалзаж явсан ч түүний карьер тэгтлээ үргэлжлээгүй. Харин сүүлд АН засаг барих үед Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар Б.Батцэнгэл гэдэг хүн томилогдоход л түүнийг “намчин” болсныг олон нийт анзаарсан юм. Тэрбээр Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн 2009 оны болон УИХ-ын 2012 оны сонгуульд АН-ын сурталчилгаанд ажиллаж байсан нь ийн томилогдоход нөлөөлсөн хэмээн тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар АН засгийн эрхээ алдсан үед Quiza ч сураг тасарсан. Харин саяхнаас буюу сонгуулийн чимээнээр Quiza “амилж” сошиал хуудсуудаа идэвхтэй хөтлөх болсон юм. Ингэхдээ тунг нь хэтрүүлж, “Sweetymotion” хамтлагийг элэглэснээр багагүй шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, тэрбээр “Дээхнэ үзед Эмоушн гэж хамтлаг байсан, одоо ч цагийн эрхээр нэрээ солиод эмээшн болсон байх”  хэмээн жиргэсэн нь жиргээчдийн дургүйцлийг хүргэсэн. Тэр дундаа гитарчин Өөжгийг багагүй эгдүүцүүлээд амжсан. Ингэснээр мань эр хэргийн эзэн болсон жиргээгээ нэн даруй устгасан ч олны шүүмжлэлээс холдож чадаагүй аж. 

Эх сурвалж http://www.info.mn
Хип хопчин Quiza “Sweetymotion”-ийг элэглээд шүүмжлэлд өртөв
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ