Сонгуулийн синдром: Дугуй дугуйгаа олсон хоёр
2020 оны 6 сарын 3
Сонгуулийн синдром: Дугуй дугуйгаа олсон хоёр
Сонгууль эхлэхтэй зэрэгцээд улстөрчдийн хэтрүүлэгтэй шоу эхэллээ. Тодруулбал, Л.Энх-Амгалан,С.Бямбацогт нар өрөөндөө иогоор өрсөлдсөн нь энэ удаагийн шоуны эхлэл байлаа. Үүнийг нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нартай буу халж, COVID-19, эрүүл мэндийн салбарын ирээдүй, сүүлдээ иог болж, би лаг, чи миа гээд үзэлцэв. Хэцүү дасгалыг хоёулаа давав. Удахгүй 24 цагт хэн нь хол алхаж чадахаа үзэхээр боллоо. Хүн л хойно, хоёулаа хүүхэд шиг ааштай нь хөөрхөн санагдав” хэмээн жиргэж байв. Ингэснээр мань хоёр өмнөх сонгуулийн фактаасаа салаагүй байж шинэ онигоонд орсон юм. Эргэн сануулахад, Өмнөх сонгуулийн үеэр Л.Энх-Амгалан гишүүн хүүхдүүдтэй хамт тэвэг тоглосон бол С.Бямбацогт гишүүн хүүхдийн машин унаж байв. Тухайн үед Л.Энх-Амгалан хөлөө гэмтээж, С.Бямбацогт багагүй шүүмжлэл хүртсэн удаатай. Дугуй дугуйгаа олно гэж энэ байх даа. Эх сурвалж http://www.info.mn
Сонгуулийн синдром: Дугуй дугуйгаа олсон хоёр
Сонгуулийн синдром: Дугуй дугуйгаа олсон хоёр
Сонгуулийн синдром: Дугуй дугуйгаа олсон хоёр
Сонгуулийн синдром: Дугуй дугуйгаа олсон хоёр
Сонгуулийн синдром: Дугуй дугуйгаа олсон хоёр
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ