Кайли Женнер: Намайг тэрбумтан гээд зарлаад өгөөч гэж хэнээс ч гуйгаагүй
2020 оны 6 сарын 4
Кайли Женнер: Намайг тэрбумтан гээд зарлаад өгөөч гэж хэнээс ч гуйгаагүй

“Forbes” сэтгүүлээс реалити шоуны од Кайли Женнерийг өнгөрсөн жил хамгийн залуу тэрбумтнаар зарлаж байв. Гэсэн хэдий ч энэ жил тус сэтгүүлээс реалити шоуны од бүсгүйг татварын баримтаа хуурамчаар бүрдүүлсэн хэмээн жагсаалтаасаа хасчээ. Тодруулбал, “Forbes” сэтгүүлийн сэтгүүлч Чэйз Питерсон, Мэделин Бэрг  Кайли Женнерийн хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 1,2 тэрбум даваад байсан ч шинэ тооцооллоор нийт хөрөнгө нь 900 сая хүрэхгүй байсан тухай бичжээ. Харин үүний хариуд Кайли Женнер “Би намайг тэрбумтан гэж зарлаад өгөөч гэж  хэнээс ч гуйгаагүй. Бас хөрөнгийнхөө талаар ямар нэгэн хуурамч мэдүүлэг өгөөгүй. Миний хөрөнгөөс илүү чухал хэдэн зуун асуудал байна” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ