Монголбанк 5 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авчээ
2020 оны 6 сарын 4
Монголбанк 5 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2020 оны 5 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тн үнэт металлын 6.8 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 5 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.0 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 5 дугаар сард 154,048.51  төгрөг байлаа.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ