УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт нэр дэвшигч Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй уулзлаа
2020 оны 6 сарын 5
УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт нэр дэвшигч Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй уулзлаа
Улсын их хурлын 2020 оны сонгуульд МАН-аас Баянзүрх дүүргийн 22-р тойрогт нэр дэвшигч Б.Саранчимэг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт тойргийнхоо иргэдтэй уулзлаа. Иргэд сонгогчид нэр дэвшигчдээ халуун дотноор угтан авлаа.  
Нэр дэвшигч Б.Саранчимэг  Баянзүрх дүүргийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх хүүхэд залуусын боловсрол болон иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэн  ногоон бодлогын хөгжилд түлхүү анхааран ажилласан юм.  Энэ бүхэн бодит амьдралд  биелэлээ олж БЗД-т олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшиж байгаад тус дүүргийн иргэд талархан хүлээж авч байгаагаа илэрхийллээ. Нэр дэвшигч Б.Саранчимэг иргэд сонгогчидтойгоо ойр дотно ажиллаж цаашид иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжуудыг олныг байгуулан эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахаа илэрхийллээ. 

#ХҮЧЭЭ_НЭГТГЭЖ_ХАМТДАА_УРАГШИЛЪЯ 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ