Г.Амартүвшин: Би Монгол Улсын иргэн
2020 оны 6 сарын 11
Г.Амартүвшин: Би Монгол Улсын иргэн
Хан-Уул дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Г.Амартүвшинг Голланд улсын иргэн бөгөөд давхар иргэншилтэй байж болзошгүй тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан. Манай улсын хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Мөн Харьяатын тухай хуулийн 4.1-д "Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж заасан билээ. Тэгвэл нэр дэвшигч Г.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр цахим хуудастаа, “Би Монгол Улсын иргэн. Өөр улсын иргэн биш. Баримтгүй тайлбар хийхийг хүсээгүй учир хэсэг хүлээлээ. Хүсэлт илгээсэн ч авч амжаагүй баримтуудыг удахгүй ил болгоноо. Намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Г.Амартүвшин: Би Монгол Улсын иргэн
Г.Амартүвшин: Би Монгол Улсын иргэн
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ