АНУ-руу МИАТ компанийн онгоцоор тусламж хүргэнэ
2020 оны 6 сарын 11
АНУ-руу МИАТ компанийн онгоцоор тусламж хүргэнэ
Монгол Улсын Засгийн газраас АНУ-д коронавируст халдварт цар тахалтай тэмцэхэд зориулж нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Тусламжийг эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэглэх хамгаалах хэрэгсэл хэлбэрээр авах хүсэлтээ америкийн талаас гаргасныг манай тал хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр МИАТ компанийн зорчих тээврийн онгоцоор хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ. Уг онгоцоор АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй 250 гаруй иргэнээ авч ирэхээр төлөвлөлөө. Энэ сард гадаадад байгаа 2300 гаруй иргэнээ  есөн удаагийн чартер нислэгээр авах юм. Тэдгээрийг тусгаарлан үйлчлэх, тандалтын шинжилгээ мэдээлэл авч ажиллахад эрүүл мэндийн салбар  болон бусад байгууллагууд бэлэн гэв .

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ