Олон нийтийг төөрөгдүүлэх 50 мэдээ, мэдээлэл түгээжээ
2020 оны 6 сарын 12
Олон нийтийг төөрөгдүүлэх 50 мэдээ, мэдээлэл түгээжээ
Орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед Гамшгаас хамгаалах болон холбогдох бусад хууль зөрчсөн тухай 15543 гомдол, мэдээлэл эрх бүхий албан тушаалтнууд дөрөвдүгээр сарын 29-нөөс энэ сарын 4-ний хооронд хүлээн авч шалгаснаас 14427 буюу 92,8 хувийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан зөрчил эзэлжээ. Харин 761 буюу 4,8 хувь нь Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэх гомдол, мэдээллийн 50 нь олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, тараасан, 369 нь эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт,  тэдгээрийн дэглэм зөрчсөн, саад учруулсан, 302 нь тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа, үйлчилгээ явуулсан, 24 нь олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, 11 нь гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гурав нь барилга байгууламж эвдэж гэмтээсэн, зориулалтыг нь дур мэдэн өөрчилсөн тухай гомдол байсан гэнэ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан хуурамч, дуудлага, мэдээлэл өгсөн 18, эл хуулийн 6.23 дугаар зүйл дэх эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан хоёр, бусад зүйл хэсгийг зөрчсөн 337 гомдол мэдээллийг шалгажээ.

Зөрчлийн талаарх бүх, гомдол мэдээллийн 15257 буюу 98,1 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 187 буюу 1,2 хувийг гамшгаас хамгаалах улсын байцаагч, 97 буюу 0,6 хувийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хоёрыг нь Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтан шалгасан байна. Тодруулбал: дээрх цогцолборын харьяалах нутаг дэвсгэрт иргэн Ө, Ж нар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмж зөрчиж очсон байна. Энэ зөрчилд тус бүрийг нь 150 мянган төгрөгөөр торгожээ. Дээрх хугацаанд эрх бүхий албан тушаалтнуудаас Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад хууль зөрчсөн нийт 112 зөрчлийн  хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 47 хэргийн холбогдогчид шийтгэл оноосон, 19 хэргийн холбогдогчид шийтгэл ногдуулах санал гарган шүүхэд шилжүүлсэн байна. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ