Зарим зүйлийг орхих хэрэгтэй
2020 оны 6 сарын 15
Зарим зүйлийг орхих хэрэгтэй
Зарим зүйлийг орхих хэрэгтэй
Хувиа хичээсэндээ биш
Өөрийгөө хүндлэхийн тулд

Зарим хүнээс холдох хэрэгтэй
Хувирч өөрчлөгдсөндөө биш
Сэтгэлээ цэгцлэхийн тулд

Зарим нөхцөлд ялагдах хэрэгтэй
Хэтэрхий доожоогүйдээ биш
Өрсөлдөгчөө танихын тулд

Зарим үед дандаа инээх хэрэгтэй
Зусарч пялдагануурдаа биш
Зовлонгоо нуухын тулд

Зарим үед ганцаараа байх хэрэгтэй
Хэт зожигдоо биш
Би- гээ ухаарахын тулд

О.Батболд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ