Ирак улс Сирийн дүрвэгсдэд хилээ нээлээ
2012 оны 7 сарын 24
 Ирак улс Сирийн дүрвэгсдэд  хилээ нээлээ
Ирак улсын Ерөнхий сайд Нури аль-Малики Сирийн дүрвэгсдэд улсынхаа хилийг нээх тушаал даваа гарагт өгсөн байна.
Генерал Иссам Яссим хилийн постийг нээх болсноо Ройтерс агентлагийн сурвалжлагчид мэдэгдсэн бөгөөд Ирак, Сирийн хил залгаа постуудыг нээх команд өгнө гэжээ. Багдад өмнө нь Сирийн хямралаас үүдэн хилийн постуудаа хаасан юм.
Иракийн зэвсэгт хүчин Сирийн зэвсэглэсэн этгээдүүдээс хилээ хамгаалахад бэлэн гэдгээ мөн зарласан аж.

М.ДАВАА

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ