COVID-19 нулимсаар дамжих магадлалтай учир гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ
2020 оны 6 сарын 23
COVID-19 нулимсаар дамжих магадлалтай учир гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын эргэн тойронд хийгдэж буй дэлхийн улс, орнуудын тандалт судалгааны тоймыг мэдээлж буй.

Уг өвчний эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймын 23 дахь дугаарт дараах судалгаануудыг онцолсон байна.

1. Сингапурын үндэсний их сургуулийн судлаачид коронавируст халдвараар өвчилсөн 11 хүүхдийн завьжнаас авсан сорьцын 9-д нь коронавирус илрүүлсэн байна. 

Хоол, ундыг ам дамжуулан хувааж хэрэглэх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг судлаачид анхааруулжээ. 

2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-тэй 1,099 өвчтөний 9%-д нь нүдний салст улайж үрэвссэн нь тогтоогджээ. 

Өвчтөний нулимсанд коронавирус илэрсэн бөгөөд нүднээс ялгарах шүүрлээр халдвар дамжих магадлалтай гэжээ. Тиймээс гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ.

3. АНУ-ын Дрексель их сургуулийн эрдэмтдийн багц судалгаагаар коронавируст халдвартай хүний 53% нь үнэрлэх мэдрэмж, 43% нь амтлах чадвараа түр алддагийг тогтоожээ. 

Эрдэмтэд үнэрлэх болон амтлах мэдрэмжид өөрчлөлт орох нь коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж байна.

4. Израилийн судлаачид цахилгаанаар цэнэглэж өндөр хэмээр халдваргүйтгэдэг амны хаалт бүтээжээ. Энэ цэнэглэгч 30 минутад нян, бичил биетийг устгадаг ажээ.

5. COVID-19-тэй өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг гар утасны аппликэйшнийг олон оронд хэрэглэж эхэлсэн бөгөөд Герман, Япон улсад ч нэвтрүүлжээ. 

Сүүлийн дөрвөн хоногт Германд 10 сая хүн энэ апликейшнийг утсандаа суулгажээ.

Эрүүл мэндийн яамны ашигласан эх сурвалж:

1. https://search.bvsalud.org/global-literat…/…/covidwho-597839
3. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32369429/
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ