Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
2020 оны 7 сарын 3
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал, "Грийн ресурс констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амарбаясгалан, "Грийн ресурс констракшн" ХХК-ийн инженер н.Уламбаяр нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл хааж, амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварын ажлыг хийнэ. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна” гэв.

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав “Нийслэл хотод хийгдэж буй авто замын томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгье. Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 70-80 хувьтай. Гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд мөн хийгдэж байгаа. Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг “Хасу мегат” компани хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3, 4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийгдэж байна. Баянбүрдийн тойргийн замыг үе шаттайгаар хаахаар болсон. Өнөө орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, Ням гарагийн орой дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийгдэнэ” хэмээлээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ