Улсын хилээр орсон гадаадын зорчигчид 80.3 хувиар буурчээ
2020 оны 7 сарын 8
Улсын хилээр орсон гадаадын зорчигчид 80.3 хувиар буурчээ
Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 198.6 мянга буюу 80.3 хувиар буурчээ. Манай улсын хилээр 2020 оны эхний хагас жилд 738.0 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 2 083.7 (73.8хувь) мянгаар буурчээ.

Манай улсын хилээр 2020 оны эхний хагас жилд 378.6 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 29.9 хувь нь Замын-Yүд, 20.9 хувь нь Буянт-Ухаа, 15.7 хувь нь Гашуун сухайт , 12.4 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Шивээ хүрэн, 12.2 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 329.9 (87.1хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 48.7 (12.9хувь) мянга нь гадаад улсын иргэд байна гэлээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ