”Exclusive”-ийн Маяа гадаадад гацсан монголчуудад 10 сая төгрөг хандивлана
2020 оны 7 сарын 24
”Exclusive”-ийн Маяа гадаадад гацсан монголчуудад 10 сая төгрөг хандивлана

"Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг буюу Маяа гадаадад гацсан монголчуудаа эх орондоо ирэхэд нь туслахаар шийджээ. Тэрбээр хүнд байдалд байгаа элэг нэгтнүүддээ тусламжийн гараа сунгаж, 10 сая төгрөг хандивлах болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тодруулбал, тэрбээр "Майцэцэг /exclusive Maya/ миний бие КОВИД 19-ээс болж эх орондоо ирж чадахгүй хүнд хэцүү байдалд байгаа элэг нэгт МОНГОЛ ахан дүүстээ зориулж #10сая төгрөг, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэн мөнгөн аяга хандивлаж байна. УОК-т хүлээлгэн өгнө, замын зардалд нь зарцуулна уу, тусгаарлалтын зардалд нь зарцуулна уу, хүний нутагт хүлээлгэнд байх зардалд нь зарцуулна уу. УОК надаас илүү судалгаатай байгаа учраас хүрэх ёстой хүмүүст нь хүргэж чадна гэж чин сэтгэлээсээ итгэж байгаа учраас ТӨР-р нь дамжуулъя гэж шийдэж байна.
10.000 хүний хэнийг нь гэх билээ гэж шууд бодогддог юм байна. Хэрвээ би чадалтай бол зардалгүй мөнгөгүй бүгдэд нь тусалмаар байна. Даанч байгаа чадал нь энэ үүнээс илүү гарч чадахгүй байна уучлаарай.
Монгол хүн бүр ЭХ ОРНЫ маань БАЯЛАГ... та нарын төлөө олон зүрх над шиг шаналж зовж өвдөж байгааг ойлгоорой та нар минь... ЭХ ОРОН ТӨР ЗАСАГТАА ГОМДОЛ БҮҮ ТЭЭГЭЭРЭЙ. Санаа байвч сачий нь хүрэхгүй гэж хэлц үг байдаг, ёстой л тийм юм болоод байна уу гэж бодогдох боллоо.ГАДААДАД ГАЦСАН та нарыгаа ЭХ ОРОН чинь мартаагүй мартахгүй гэдгийг дахин онцолж хэлье...
ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ..." гэжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ