Хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг таслан зогсоох хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
2020 оны 9 сарын 1
Хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг таслан зогсоох хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Хүний эрхийн зөрчлийн талаар иргэдийн гомдол, мэдээлэлд хөдөлмөрлөх эрх  зөрчигдсөн тохиолдол цөөнгүй хувийг  эзэлсээр байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭ-ийн Холбоо)-той хамтран хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчил, маргааныг шийдвэрлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  2019-2020 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа хэрэгжилт, үр дүнг дүгнэн цаашид хэрхэн ажиллах талаарх саналаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг МҮЭ-ийн Холбооны төлөөлөлтэй 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийсэн уулзалтын үеэр танилцууллаа. Тус уулзалтад МҮЭ-ийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, хуулийн мэргэжилтэн, өмгөөлөгч М.Саранцацрал болон ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, референт Г.Ууганбаатар нар оролцлоо. 
Талууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг жил бүр зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгаад хамтарсан шалгалтуудыг явуулж ирсэн туршлагатай юм. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхийг Үндсэн хууль, болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хэдий ч  бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх бага байна. Байгууллага бүрт үйлдвэрчний эвлэл байх ёстой ч хөдөлмөрлөх эрхийн зөрчил гарсаар байгаа бөгөөд хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалтад дорвитой шинэчлэл хэрэгтэй байгаа энэ цаг үед тус хоёр байгууллагын хамтын ажиллагаа маш чухал байна гэж МҮЭ-ийн Холбооны төлөөлөл, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа байр сууриа илэрхийллээ. Мөн тус холбооны зүгээс Тавантолгойн нүүрсний ордод ажиллаж буй 14000 орчим жолооч, тээвэрлэгчдийн эрх ашиг, Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцах, хамтарсан мониторинг хийх талаар санал гаргалаа. 
Хүний эрхийн Үндэсний Комиссоос тавьсан саналын дагуу хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд МҮЭ-ийн Холбоо хамтарсан шалгалт хийхээр боллоо.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ