Ундны усны цэгүүдийг жилд 1-2 удаа шинжилгээнд хамруулдаг
2020 оны 9 сарын 25
Ундны усны цэгүүдийг жилд 1-2 удаа шинжилгээнд хамруулдаг
Ундны усны чанар, аюулгүй байдлын талаар Өвөрхангай аймгийн иргэд өргөдөл гомдол гаргасны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ онд 18 сумын 84 ундны усны цэгийн усыг шинжилгээнд хамруулаад байгаа аж. Мөн Арвайхээр сумын ундны усны 14 цэгийн усанд хийсэн шинжилгээгээр усны хатуулаг 2мг-экв/л -2.7мг-экв/л хооронд байгаа нь ундны усны хатуулгын зөвшөөрөгдөх хэмжээ/7.0мг-экв/л-ээс ихгүй/-нээс хэтрээгүй үзүүлэлттэй байна. Өнгөрсөн сард Арвайхээр сумын ундны усанд хлорын шохойгоор халдваргүйтгэл хийх үед хлорын шохой иргэдэд амтагдах, үнэртэх тохиолдол гарсан бөгөөд хоёр цэгээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй үзүүлэлттэй байжээ. Арвайхээр сумын оршин суугчдыг унд, ахуйн усаар хангадаг “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын хоёр цэгээс дахин дээж авч шинжилгээнд хамруулаад байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори нь үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бүх сумдын ундны усны цэгүүдийг жилд 1-2 удаа шинжилгээнд хамруулдаг аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ