Нэгэн бодлын гэнэн, нөгөө бодлын бэртэгчин
2020 оны 9 сарын 28
Нэгэн бодлын гэнэн, нөгөө бодлын бэртэгчин
Ерөнхий найруулагч Н.Наранбаатар надад энэ дүрийг өгснөөр миний хувьд бас нэгэн том сонгодог жүжигт тоглох аз завшаан тохиолоо. Энэ дүр дээр ажиллахдаа эн түрүүнд зохиолчийн эмзэглэл, найруулагчийн жүжгийг тавих болсон нийгмийн шаардлага эмзэглэл, хувь уран бүтээлч миний дүрийг харж байгааа өнцөг гэх мэт олон асуултад хамгийн түрүүнд анхаарлаа хандуулан ажиллалаа. Жүжгийн шинэлэг тавилт, шинэ урсгалаар найруулан тавьж байгаа нь жүжигчнийг өөрөөр харах шаардлагыг тавьж байгаа юм. Тийм ч учраас миний бие Облонскийн дүр дээр ажиллахдаа урд өмнө ажиллаж байсан дүрүүдээс өөрөөр харж бүтээх шаардлага гарсан. Жүжгийн өгөгдсөн нөхцөлд ажиллахдаа К.С.Станиславский, Мейерхольд, Чехов зэрэг дэлхийн театр урлагийн онолчдын сургалтын системийн арга барилаас зэрэгцүүлэн авч ажилласан болно. Облонскийн дүр жүжигт гол дүр Аннагийн төрсөн ах бөгөөд бага залуу наснаасаа олон хүүхдэд дарагдсан тул амьдралаа авч явахын тулд юу ч хийхээс буцахгүй овжин сэргэлэн, бас дурламтгай нэгэн байдлаар бичигдсэн. Ямар ч насныхан уншихад хайр дурлалд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэлд нь нийцэн хувирч байдгаараа, бүх л цаг үеийнхэнд хүрч чаддагаараа энэ бол дэлхийн сонгодог зохиол. Хүний нийгэмд буй нууц амрагийн явдал олны анхаарлыг татдаг хэдий ч, хувь хүний чинадын нууц болон үлддэгээрээ энэ Облонскийн дүр адил энэ нийгмийн бэртэгчин эд эс болон үлдэж байна. Гэтэл төрсөн дүү Анна нь хайр дурлалаа олонд ил гаргаснаараа золиос болж, нийгэмдээ адлагдаж байгаа нь төрсөн ах дүү хоёрын хувь заяа, дүрийн ялгаа онцлог оршино.

Лев Толстойн “АННА КАРЕНИНА” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжиг 2020 оны 10-р сарын 03-наас өдөр бүр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа....

☑️ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 цаг 40 мин
☑️НАСНЫ АНГИЛАЛ: +15

ТАСАЛБАРЫН ҮНЭ СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРАН:
☑️Бельэтаж II 25,000₮ /3-н давхар/
☑️Бельэтаж I 30,000₮ /2 давхар/
☑️Партер 50,000₮, 60,000₮, 80,000₮ /1 давхар/
☑️Бельэтаж I VIP 100,000₮ /2 давхар/

☑️ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ: УДЭТ-ын касс, цахим тасалбар-https://ticket.mn/event/967/
☑️ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: http://www.drama.mn/newsdetail?id=77

☎️ 70115154, 70118187
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ