”Анна Каренина” үзэгчдийн хүртээл болно
2020 оны 9 сарын 28
”Анна Каренина” үзэгчдийн хүртээл болно

“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ.
 
Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх тодотголыг ч мөн бүрнээ агуулдаг.
 
 "Анна Каренина" роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгож үзэгч түмнийхээ оюуны мэлмийг мялаахад бэлэн болоод байна.
 
 
“Анна Каренина” жүжгийн уран бүтээлчид :
 
Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/
 
Ерөнхий найруулагч - Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/
 
Ерөнхий зураач - Т.Ганхуяг /СТА/
 
Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва
 
Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/
 
Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/
 
Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/
 
Ассистент найруулагч – А.Чингүн /СТА/
 
Туслах найруулагч - О. Итгэл
 
Гол дүрд :
 
Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
 
Алексей Вронский - Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
 
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /УГЖ/
 
II дүрд :
 
Константин Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/Анна /хувь заяа/ - Н.Сувд /ТС АЖ/
 
Долли Облонская - Г.Урнаа /УГЖ/
 
Кити Щербацкая - Д.Хулан
 
Степан Облонский - Л.Дэмидбаатар /УГЖ/
 
Бетси Тверская - М.Тогтохжаргал/СТА/
 
Туслах дүрд:
 
Варя Вронская - С.Сарантуяа /АЖ/
 
Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/
 
Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
 
Серёжа – Т.Маргад
 
Үзэгдлүүдийн дүрүүдэд :
 
Генерал – М. Түвшинхүү /СТА/
 
Генералын эхнэр - Б. Золзаяа
 
Элчин сайд - Г. Амгаланбаатар /СТА/
 
Сайдын эхнэр - Г. Номуун /СТА/
 
Сайд – Д. Баттөмөр /СТА/
 
Бэтсигийн найзууд - Б. Одончимэг /СТА/, П. Мягмарсүрэн
 
Сорокина – Д. Асардарь
 
Зарц нар – Б. Золжаргал /СТА/, Т. Анхзул, Б. Ганзориг
 
Офицерууд – Б. Шинэбаяр /СТА/, Г. Алтангэрэл /СТА/, Г. Ганбат
 
Лам – Ж.Пүрэвдорж /СТА/
 
Вронский найз Ц. Төгсбилэгт
 
Сувилагч - О. Хонгорзул
 
Төмөр замчин - О.Самданпүрэв
 
Залуус Ц. Анхбаяр, Ц. Жаргалсайхан
 
Олны хэсэгт :
 
Ц. Баясгалан /СТА/, Г. Номин-Эрдэнэ, И.Дашнамжил, Ц. Рагчаа, О. Майдарравжаа
 
,О.Номин, Н.Нархажид, А.Анужин, Э.Дөлгөөн, Ш.Бадмаараг, Б.Амаржаргал,
 
Ч.Авирмэд, Б.Алтжин, Б.Буяндэлгэр, Э.Баярхүү, С.Ханддорж, М.Сарангуа,
 
Б.Сарангуа,  П.Нямсүрэн, Б.Хүслэн
 
 
Арын алба :
 
Маркетингийн баг- С.Энхболд /СТА/, Б.Гэрэл /СТА/, З.Нямзул, Ш.Чандмань
 
Жүжиг чимэглэлийн эрхлэгч - Н.Батбилэг /СТА/
 
 Гүйцэтгэх зураач – Т.Түмэн-Өлзий /СТА/
 
Гэрлийн найруулагч, дууны найруулагч- Я.Батсайхан /СТА/
 
Дууны оператор- Т.Майдаржав
 
Тайзны машинист – Н.Батбаяр
 
Тайзны механик -Л.Сүхбаатар /СТА/
 
Оёдлын мастер - Г.Сонор
 
Оёдолчин - Ж.Алтанцэцэг
 
Хувцасны эрхлэгч - О.Гандөл /СТА/, Н.Байгалмаа /СТА/, Н.Нямдарь
 
Жижиг хэрэглэлийн эрхлэгч - А.Оюунчимэг
 
Жижиг хэрэглэлийн туслах - Л.Отгонжаргал /СТА/
 
Нүүр будаг, парикийн эрхлэгч - М.Энхтүвшин, М.Сонинцэцэг
 
Гэрлийн оператор – Р.Мөнхцэцэг /СТА/, Ш.Нарантуяа /СТА/
 
Гэрэлтүүлэгч- Ц.Амар /СТА/, Б.Уянга /СТА/, Н.Даваажамц /СТА/, М.Жавхлан
 
Цахилгааны инженер – Б.Отгонпүрэв
 
Цахилгааны техникч - Б.Энх-Алдар
 
Тайз засагч- Ц.Отгонжаргал /СТА/, А.Цэвэгмид, Б.Лхагвасүрэн, О.Буянтогтох,
 
М.Ууганбаяр, Б.Сайнбилэг, О.Алтанхуяг /СТА/
 
Мужаан- Г.Алтангэрэл, Н.Наранбаатар
 
Төмөрчин, гагнуурчин- М.Ганболд, А.Ганзориг
 
 АННА КАРЕНИНА жүжгийн товч танилцуулга
 
(Лев Толстойн “Анна Каренина” романаас
сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 23 үзэгдэлт жүжиг)
 
Лев Николаевич Толстой “Анна Каренина” романыг  1873-1877 онд бичиж 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлжээ. Хэвлэгдсэн цагаасаа хойш дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татан, тайз дэлгэцийн уран бүтээлчдийн онгод хийморийг хөглөж, чадвар чансааг сорьдог бүтээл гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл билээ. Манай номонд дуртай уншигчид XX зууны 1960-аад оны дунд үеэс эхлэн “Анна Каренина” романыг төрөлх хэл дээрээ уншиж эхэлснээс хойш орчуулгын хэд хэдэн хувилбараар мэдэх бөгөөд 2016 онд “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасаныг үзэхэд 59 хэвлэлийн хуудас буюу А5-ын 944 нүүр бүхий ном байна. 
 
Энэ удаа төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар Лев Николаевич Толстойн “Анна Каренина” романыг дэлгэцийн бүтээл болгохыг зорьж байгаагаа орчуулагч, зохиолч Норовын Пүрэвдагва миний биед 2017 онд хүсэлт тавьсан юм. Найруулагч Наранбаатар урд өмнө Гоголийн “Амьгүй албат” найраглал-роман; Гёте “Фауст” шүлэглэсэн романыг жүжиг болгон найруулагч Б.Баатар, залуу найруулагч М.Батболд нар тайзны бүтээл болгосоныг минь бодсон биз. Мөн түүнчлэн урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар 2017 онд Лев Толстойн “Адууны түүх” зохиолоор жүжиг тавихад Б.Баатарын хүсэлтээр монгол ахуй амьдрал руу татах гэж нэлээд ажиллаж байсан юм.  
 
Н.Пүрэвдагва миний бие хүсэлтийн дагуу 2018 оны намар Лев Николаевич Толстойн “Анна Каренина” романы монгол хэл дээр хөрвүүлэгдсэн хоёр хувилбараас гадна “ООО “Издательство ”Э””-ээс эрхлэн гаргаж байгаа “100 главных книг” серид багтан 2017 онд Москвад хэвлэсэн Анна Каренина-г гол болгон барьж сэдэвлэн “Анна Каренина буюу бүтэлгүй хайрын дууль” хэмээх жүжгийн зохиол болгов. 
 
Лев Толстой энэхүү бүтээлдээ “Дайн ба Энх” роман шиг улс үндэстнийг донсолгосон нийгмийн үйл явдлын талаар бичээгүй хэмээн зарим урлаг судлаачид үздэг боловч бас нөгөө талаас аливаа хувь хүнд тохиолддог тэр л үйл явдлыг цэгцтэй өгүүлэмжид оруулан бичиглэсэн сэтгэл зүйн томоохон бүтээл гэж үнэлдэг. Лев Толстой өөрөө алдарт хоёр романаа харьцуулан хэлэхдээ “Дайн ба Энх” бол өнгөрсөн цагийн түүхэн үйл явдал харин “Анна Каренина” бол өнөө үеийн амьдралын тухай өгүүлж байгаа бүтээл гэсэн байдаг.
 
Сэтгэл зүйн роман учраас харагдах, үнэлэгдэх маш олон хувилбартай бүтээл. Хайр сэтгэлийнхээ төлөө өөрийгөө золиосолсон бүсгүйн тухай роман гэж хэлэх нь ч бий. Бид тайзны бүтээл болгохдоо аль нэг үнэлгээг дөвийлгөн баримтлах эсвэл үгүйсгэхийг эрхэмлэхгүй. Ердөө л зохиолын дөрвөн баатар эмэгтэйн амьдралын шугамын тухай л өгүүлэх болно. Энэ бол Анна Каренина, түүний охин Анна, Аннагийн бэр эгч Доли, Долигийн дүү Кити нарын хайр дурлал, гэр бүлийн амьдралын тухай өгүүлэх шугам. Долли, Анна хоёр бол аав ээжийнхээ зааж зурж өгсөн хүнтэй сууна. Доли өөрөөсөө нэг ах хүнтэй сууж найман жилд долоон хүүхэд гаргаж, хоёр нь бүтэлгүйтнэ. Харин аав болох насны хүнтэй Анна сууж найман жилд нэг хүү гаргана. Харин Кити 18 өнгөрч 19 шахаж байх үедээ хайр сэтгэлийн гэж болох сэдлээр газрын чинээлэг эзэн, хөдөө аж ахуй эрхлэх шинэ арга барил эрэлхийлэгч 33 настай хүнтэй сууж тосгон руу явна. Аннагийн нөхөр төр захиргааны чадварлаг ажилтан, шинэ сэргэгээс хоцрохгүйн төлөө уншиж судлахад цагаа их зардаг нэгэн. Бүсгүй хүний амьдрал ийм л байх ёстой, ёс заншил хэмээх хүрдний дагуу намуухан хөвөрнө. Хэн ч үл тэрсэлнэ. 
 
Нийгмийн амьдралын гүн рүү лавхан өнгийж харвал бас тийм биш ажээ. Тухайлбал нууц амраг, нуудгайн явдал ил мөртлөө далд. Ховор биш элбэг. Худал явдал гэдэг амьдрал дээр үнэнээс хол илүү. Энэ бол хаалттай нийгмийн гэнэ үү хаалттай давхарга, аль эсвэл хаалттай гэр бүлийн амьдралын мөн чанар. Зохиолд гарах баатрууд бүгд хоорондоо төрөл садан, танил талын холбоотой байгаа нь ч үүний нотолгоо. Энэ хэдэн бүсгүйн амьдралын явдлыг хараад үзэгч танд “бүсгүй хүн, цагаан зээр хоёрт нутаг байдаггүй” гэсэн монголын нэгэн үг эрхэдгүй санаанд бууна. Эмэгтэй хүн ээж аавынхаа сонгосон хүнтэй гэрлэх ёстой, хаана суух, хэдэн хүүхэд гаргах талаар санаа бодол илэрхийлэх эрхгүй. Үе тэнгийн улстайгаа адил тоглож наадаж, баярлаж цэнгэх эрх хумиастай. 
 
Анна ийм л хувь заяатай нүүр тулсан хүн. Эгээ л элбэг хангалуун айлын гэрт торонд гоёо болон байдаг тоть шиг. Ах нь эхнэр Долитойгоо муудалцаад салж сарних даа тулах үедээ Аннагаас тусламж хүсэхэд ирж эвлэрүүлнэ. Харин энэ үедээ үе тэнгийн Вронский хэмээх сайхан залуутай таарч сэтгэл алдарч эхэлнэ. Улмаар уулзаж учирдаг болж, бүр жирэмсэн болно. Би ийм боллоо, өөр хүнд сэтгэлтэй боллоо, гэр бүл салъя гэж нөхөртөө хэлнэ. Гэтэл нөхөр нь “нууц амрагаа гэрээр авчирч болохгүй, олны газар задгайрч болохгүй, ийм нөхцөлд хэвээр байя” гэдэг. Энэ бол тухайн нийгмийн амьдралын хэвийн явдал. Харин Анна худал хуурмагт тэлэгдэхийг үл хүснэ. Өөрөөр хэлбэл худалд хучигдан удаан байх аргагүй гэж үзнэ. Энэ бүх үйл явдлын эцэст Анна гаргасан охиноо лав эхийн ёсоор хайрлаж чадахгүй болдог. Өөртэй нь ижилхэн хувь заяа өмнө нь бий гэдгийг зөнгөөрөө мэдэрсний шинж үү аль эсвэл тийм байх ёсгүй гэсэн санаа юу?... Гэр бүл салж чадахгүй, хайртай хүнтэйгээ хамт байя гэхээр нууц амраг хэмээгдэн дээдсийн хүрээнийхэнд ад шоо үзэгдэх хувь заяатай нүүр тулна. Хөхөө-Алексей Кириллович Вронский бусдын үүрэнд үрээ орхиод нисдэг. Ингээд хүн төрөлхтний машинт үйлдвэрлэлийн эхэн үеийн гол билэгдэл болох уурын галт тэрэгний доогуур орж амиа егүтгэхээс өөр зам Аннад үлдсэнгүй... 
 
Тийм ээ, хөгжил дэвшил гэдэг нэг хүн, нэг хэсэг хүн, хөгжил дэвшлийн гарын ая даахгүй ёс заншлыг ч дайран сүйтгэж л урагшилна гэсэн санаагаар жүжиг өндөрлөх болно. Бас энд эрэгтэй, эмэгтэй хүний байр суурь, тэгш эрхийн тухай санаа нэвт явж байгааг анзаарсан байх. Энэ бүхэн бол романаас жүжиг болгохдоо гол барьсан шугам.
 
Найруулагч Н.Наранбаатартай жүжгийн ерөнхий санаа, өрнөл, шийдлийн талаар олон удаа ярьж жүжигт хөрвүүлсэн учраас чухам аль шугамыг илүүтэй барих нь найруулагчийн шийдэл, сонголт байх болно.   

Зохиолч, Орчуулагч: /Норовын Пүрэвдагва/
Эх сурвалж http://www.info.mn
”Анна Каренина” үзэгчдийн хүртээл болно
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ