Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
2020 оны 9 сарын 30
Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
...Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам бие хаагаа голно. Байгаа амьдрал улс орноо голно. Монгол хүн байж Монгол хэлээ хүүхдүүддээ сургахгүй. Ямар нэгэн гадаад хэлний төлбөртэй төлбөргүй сургуульд сүйд майд болоод оруулна. Юунд бэлдээд сандралдаад байдаг юм бол доо.Улсаа муулаад л байна. Гадаад улсын соёлтой сайхныг яриад шүтээд сүйд болно.Анхнаасаа Монголоо таньж мэдээгүй өөрийн үндэстнийхээ соёл уламжлал, ухаан, бахархалыг угаас нь судалж мэдээгүй ойлгох боломж нь олдоогүй хүмүүс чинь анх хэлд орсон улсынхаа уламжлалыг дагаж хүмүүжилгүй яахав дээ. Бидэнд ямар ч үндэстний дархлаа байхгүй. Тэгсэн хирнээ аман дээрээ айхтар эх оронч. Ямар нэг гадны нөлөөнөөс улсаа хамгаалах гээд цахим сүлжээгээр харааж зүхээд л байх шиг байгаа юм  Үнэндээ эх орондоо дайсагнаж байгаа хүмүүс нь Монгол хүн өөрөө. Гаднаас буу зэвсэг барьж орж ирээд улс гэр үймүүлэх гээд байгаа юм байхгүй л дээ. Эх оронч хүн юм бол эх хэлээ, газар нутгаа, соёл заншлаа хамаг бүхнийхээ дээр дээдлэх хэрэгтэй баймаар юм. Гадаад хэл суралгүй яахав.Гэхдээ сурч эхлэх нас гэж байдаг байлгүй дээ. Төрлөх хэлээрээ ярьж бичиж сураагүй хүн гадаад хэлийг унаган хэл шигээ гарамгай сурвал тэр хүн гадаад хэл сурсан хүн биш гадаад хүн л болчих юм шиг санагддаг даа. 


Эх сурвалж http://www.info.mn
Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ