Тээвэрчдийн гэргий нар талбай дээр жагсахаа мэдэгдлээ
2020 оны 9 сарын 30
Тээвэрчдийн гэргий нар талбай дээр жагсахаа мэдэгдлээ
Дэлхий нийтэд тархасан цар тахалтайгаар холбоотой хувийн хэвшлийн байгууллагууд үүд хаалгаа барихдаа тулж, тэр хэрээр ард иргэдийн амьдрал ахуй илтэд доройтсон билээ. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар цар тахалтай холбоотой арга хэмжээ авч, гэр тусгаарлалтын 14 хоногийг цуцлан, бүхий л үзвэр үйлчилгээний газруудыг нээсэн.  Тэр ч бүү хэл хамгийн бөөгнөрүүлж болохгүй Ерөнхий боловсролын сургуулийг ч хэвийн горимд шижлүүлсэн юм. Ийнхүү улс орон даяар хөл хороины дэглэмийг бууруулж, хэвийн горимд шилжүүлсэн ч экспортын жолооч нарын тусгаарлагдах 14 хоногийн хугацаг бууруулж, анхаарсангүй.

Хамгийн гол нь тээвэрчид маань маш хүнд нөхцөлд хоёр сар гаруй тээвэр хийж, эцэст нь 14 хоног тусгаарлагдана гэдэг эрүүл мэнд, ахуй амьдралд нь, цаашилбал амь насанд нь асар олон сөрөг үр дагавар авчирч байна. Бүр заналхийлж байгаагааг эрх баригчид маань анхаараач ээ.

Учир нь тусгаарлалт нэрийн дор жолооч нарыг ямар ч шаардлагагүйгээр нэг дор бөөгнүүлэн хорьж, тэнд архидан согтуурахаас эхлээд эмх замбараагүй байдал нэгэнт үүслээ. Засгийн газрын хуралдааны энэ шийдвэр нь иргэдээ ялгаварласан, Монгол Улсын олон хууль тогтоомж зөрчсөн байгааг анхаарч үзээч ээ гэж Шадар сайд Я.Содбаатарт шаардлага хүргүүлж байна.

Хэрвээ энэ байдалдаа анхаарал хандуулахгүй бол, бидний шаардлагыг хүлээн авч уулзахгүй бол амиа алдсан жолооч нарынхаа амийг төрөөс нэхэж талбай дээр жагсана. Бидний доор дурдсан зүйл бүхий шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх пүрэв гаригаас талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж, иргэдээ уриалан дуудна хэмээн “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос мэдэгдэж байна. Уг нь эрх баригчид маань “Хүчээ нэгтгэе”, “Аз жаргалтай амьдаръя” хэмээн уриалж байгаа ч үнэн хэрэг дээрээ тээвэрчид, тэдний ар гэрийн аз жаргалыг булааж байгаагаа анхаарна уу. 


Эх сурвалж http://www.info.mn
Тээвэрчдийн гэргий нар талбай дээр жагсахаа мэдэгдлээ
Тээвэрчдийн гэргий нар талбай дээр жагсахаа мэдэгдлээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ