Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
2020 оны 10 сарын 5
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
“Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран "Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна.

Бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус тэмцээн 8 насны ангиллаар зохион байгуулагдах ба тамирчин хөгжүүлэх, зэрэглэлийн, формейшн тэмцээнд бүжгийн спортын тамирчид Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө. Үүнд:

- Хүүхэд нас-0

- Хүүхэд нас-1

- Хүүхэд нас-2

- Өсвөр нас-1

- Өсвөр нас-2

- Залуучууд

- Насанд хүрэгчид

- Сениор
 

"Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн"-д нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчид оролцоно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ