Хүүхэддээ хэлж өгөх 15 зөвлөмж
2020 оны 10 сарын 5
Хүүхэддээ хэлж өгөх 15 зөвлөмж
Хүүхэддээ хэлж өгөх 15 зөвлөмж:

1. Өөрийнхөө юмыг өөрөө л хий. Хэн нэгний гарыг бүү хар.
2. Тоглож болно, харин хийх ажлаа заавал хий.
3. Тийм хүн болно гэж хоосон битгий мөрөөд. Тодорхой зорилго тавь.
4. Найз нөхдөө зөв сонго. Дургүй зүйлийг чинь хийлгэх гэвэл татгалз.
5. Маргааш юу хийхээ өнөөдөр төлөвлө.
6. Өөрийгөө битгий гол. Чадна гэж бодвол чадах л болно.
7. Дутагдлаа, алдаагаа хүлээн зөвшөөрч, засч бай.
8. Мөрөөд, томоор мөрөөд.
9. Өнөөдөр хийх ёстой зүйлээ өнөөдөр хий.
10. Хийсэн зүйл чинь бүтэлгүйтвэл дахиад хийгээд үз.
11. Бусдыг анхааралтай сонсож бай.
12. Асуух юм байвал зоригтой асуу.
13. Шүүмжлэлд битгий уурла. Яагаад ингэж хэлсэнийг нь бод.
14. Хэн нэгнийг магтмаар байвал магт, талархмаар байвал таларх.
15. Шаардлагатай үед нь бусдад тусла.
Үүнийг хийж чаддаггүй томчууд ч байдаг. Харин багаасаа эдгээрийг сурвал ямар их үр бүтээлтэй амьдрах бол оо.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ