Ука энэ сард доргионо
2020 оны 11 сарын 3
Ука энэ сард доргионо

Дуучин энэ сарын 20-нд “DO IT” нэртэй бие даасан  тоглолтоо хийхээр болсноо мэдэгдлээ. Тоглолт Буянт-Ухаа спортын ордонд 18:00 цагаас болох аж.
Тэрбээр аавынхаа хүслийг биелүүлж тоглолтоо маш олон хүнд хүргэхийг зорьж буй тухайгаа “Эрт, орой хэзээ нэг өдөр миний охин маш том тоглолт хийгээд, аав нь томоос том баглаа цэцэг аваад тайзан дээр охиндоо өгнө” гэж ярьдаг байжээ. Энэ тухай дуучин Ука “Аавынхаа хүслийг амьд дээр нь биелүүлж амжаагүйдээ өдөр өнгөрөх тусам харамсаж байна. Энэ жилдээ багтаан том зорилго тавин бэлтгэлдээ орсон. Энэ удаад миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид “DO IT” тоглолтод оролцоно” хэмээн цахим хуудастаа бичжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Ука энэ сард доргионо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ