Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
2020 оны 11 сарын 3
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО

-Шинэ жилээр шинэ арьсаараа гоёхыг хүсвэл яг одоо “Хатан сондор”-ыг зориорой-  

“Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг. Тэгвэл охид, бүсгүйчүүдийн гоо сайхныг аврахаар энэ салбарт олон ч бизнес эрхлэгчид, гоо сайхны салонууд хүчин зүтгэж байна. Тэдгээрийн нэг болох “Хатан сондор” салоны таван  жилийн ой тун удахгүй тохиох юм. Энэ хамт олон таван жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн, шинэ технологи үйлчилгээгээр элбэг угтаж байгаа аж. Ингээд “Хатан сондор” салоны захирал Д.Пунсалмаатай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.  

-“Хатан сондор” салоны таван жилийн ой удахгүй тохиохтой холбогдуулан үйлчлүүлэгч нартаа маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хямдрал, азтанаар бэлэг барьж байгааг цахим хуудаснаас нь харлаа. Энэ талаар яриагаа эхэлье? 

-Тийм ээ. Манай салоны таван жилийн ой ирэх сард болно. Үүний хүрээнд өдөр бүр хямдралтай, бэлэгтэй, азтантай үйлчилгээ үзүүлж байна. Ер нь бол манайх үндсэн 10 брэнд багцтай. Энэ 10 брэнд багцынхаа талаар хүмүүст илүү мэдээлэл өгч таниулахын зэрэгцээ урамшуулал зарласан. Багц бүр өөр өөрийн онцлогтой. Үндсэндээ манайд алжаал тайлж амраах багц, арьс залуужуулах эмчилгээний гоо сайхны багц, арьс цайруулах, нөхөн сэргээж төлжүүлэх болон лазер болон лазер төст эмчилгээнүүд олон хийдэг.  
  
Манай брэнд болсон 10 багц бүсгүйчүүдийн анхаарлыг татахаар өөрийн гэсэн нэртэй. Түүгээрээ ч хүмүүс татагдаж ирдэг. Ирээд үйлчлүүлэхэд үйлчилгээ маань ч хүмүүсийн сэтгэлд нийцдэг. Тодруулбал, алжаал тайлах “Монголжингоо”, залуужуулах “Төгс гоо”, эмэгтэйчүүдийн далд гоо зүйн эмчилгээ болох бикини спа болох “Нандин гоо” багцууд байна. “Нандин гоо” багц л гэхэд эмэгтэйчүүдийн далд гоо сайхан буюу бикини спа юм. Эмэгтэйчүүдийн далд гоо сайхны спа үйлчилгээ нь яг л арьсаа арчилж байгаа юм шиг байдаг. Гуужуулна, шинэ арьс төлжүүлнэ, чангаруулна, цайруулна. Мөн цайруулах “Цасан гоо”, “Содон гоо”, “Номин гоо” багцаас гадна хөмсөг шивээсний “Нүдэн гоо” зэрэг гоо брэндээ тодруулсан 10 багцтай. Энэ багцууддаа үйлчилгээнүүдээ дагнаад хийгээд явчихдаг. 

-Танай салоны бусдаас ялгарах хамгийн том давуу тал нь юу гэж харж байна? 

-Хамгийн гол нь манай үйлчилгээ мэсгүй гоо сайханд тулгуурладаг. Учир нь дэлхийд сүүлийн үеийн чиг хандлагаар мэсгүй, ургамлын эмчилгээнүүд хүч түрж орж ирээд байна. Өөрөөр хэлбэл, ургамлын гоо сайхны эмчилгээ хийлгэснээр хүн байгалийнхаа төрхийг олж авдаг гэж хэлж болно. Тэргүүн байрт явж байгаа эмчилгээний нэг болох “Тezblanc” гээд арьсны эмчилгээний 30 хоногийн хөтөлбөр бий. 30 хоногийн турш бүсгүйчүүд маань долоо хоногт нэг удаагаар сард дөрвөн удаа арьсаа нөхөн төлжүүлээд арьсны гүнд байгаа олон жилийн нар, салхи, хүрээлэн буй орчноос авсан бохирдлоосоо салах боломжтой. 

Мөн насжилтаас үүдэлтэй сэвх, нөсөө  толбо, хялгасан болон гүн үрчлээсүүд, батгашилт, нүхжилт зэрэг асуудлыг ургамлаар, байгалийн аргаар, эд эсээр нөхөн төлжүүлж, ургамлын шинэ үүдэл эсүүд ашигладаг ургамлын эмчилгээ хийж байна.  

-Мэдээж сүүлийн үед бүсгүйчүүд маань аль болох химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах болсон шүү дээ. Тиймээс манай уншигчдад ургамлын эмчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

-Ургамлын гоо сайхны эмчилгээний талаар монголчууд маань төдийлөн ойлголт муутай байгаа. Гэхдээ манайх сүүлийн зургаан сарын хугацаанд энэ үйлчилгээний талаар хүмүүст мэдээлэл өгөөд, эмчилгээ хийгээд явж байна. Энэ хугацаанд маш олон сайхан үр дүн гарч эхэлснийг хэлэхдээ таатай байна. Мэдээж ямар ч эрсдэлгүй, өндөр давтамжит лазеруудад орохгүй, мэс ажилбар хийлгэхгүйгээр сэвх нөсөө толбоноосоо салах, нүхжилтээ багасгах, нүүрнийхээ өөх, хаванг хайлуулах боломжтой гэдгээрээ энэ эмчилгээ маш их давуу талтай.  

Монгол бүсгүйчүүд даарч хөрч, нимгэн нойтон явдаг учраас савны хий сэрүүн гэдэг зүйл ихтэй. Үүнээс улбаалаад нүүр маань хавагнаж, хэлбэр алдагддаг. Тэр нүүрний хэлбэрийг зөв хэлбэрт оруулах V line гэж илүү кодолдог. Энэ эмчилгээ нь V line хэлбэрийг эхний оролтоор бэлэглэдэг. Дараа нь хацар, хамрын унжилт сулралуудыг дээш нь өргөж,  чангалж өгдөг. Ингэснээр нүүрийг жижиг хэлбэртэй болгодог. Өөрөөр хэлбэл, хүнийг ургамлаар залуужуулж байна гэсэн  үг.
  
-Эмчилгээний үйл явц ямар байх бол. Мөн тодорхой хэмжээний гам барих, хориглох заалт байх уу? 

-Далайн гүнд байдаг өргөст далайн замгаар эмчилдэг. Дээрх ургамал нь арьсны нүх сүвээр нэвчиж ороод 72 цагийн хугацаанд арьсны гүнд байгаа бүх бохирдлыг өөртөө наагаад 72 цагийн дараагаас арьсны гадаргууд гадагшилдаг. Арьсны өөхөн давхарга хүртэл үйлчилдэг. 72 цагийн дараа арьсны өнгөн буюу эфидермис давхаргад гуужилт явагддаг. Эфидермис давхаргын гуужилт явагдахад шинэ арьсны нөхөн төлжилт эхэлдэг. Шинэ арьсны нөхөн төлжилт явагдах үед үхэжсэн арьс том томоороо хуураад, маск тавиад хуулж байгаа мэтээр том том арьснууд унаж эхэлдэг. Ингэж л шинэ арьснууд байгалийн гоо үзэсгэлэнгээ олоод эхэлдэг гэсэн үг. Манайх энэ эмчилгээгээ ургамлын лазер эмчилгээ гэж нэрлэсэн. Солонгосын зах зээлд ч гэсэн ургамлын лазер 30 хоногийн хөтөлбөр “Face of feeling” гэж явдаг. 30 хоногийн турш арьсаа яг өөрийнхөө гоо үзэсгэлэнг олох юм.  

Мэдээж 30 хоногийн эмчилгээний туршид арьсыг нөхөн төлжүүлэх тос, арьсаа хамгаалах пудр, крем, гүн чийгшүүлэх маск, мист, угаагч зэрэг бүх зүйлс нь сетэндээ курс эмчилгээндээ багтаад явчихдаг. Тэгэхээр үйлчлүүлэгч бүсгүйчүүдэд маань санхүүгийн талд ч хамаагүй хөнгөн тусдаг. Үйлчилгээнд орсныхоо дараа хамгаалах бүтээгдэхүүнүүдээ тусад нь энд тэндээс цуглаалаад явахгүй гэдгээрээ давуу талтай.

Ер нь “Тezblanc” брэндийн бүтээгдэхүүнүүд нь сетэндээ ороод явчихдаг учраас энэ брэндийнхээ бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь хэрэглэх нь зүйтэй. Ямар нэгэн байдлаар өөр брэндийн бүтээгдэхүүнтэй хольж болохгүй. Ургамлын орц найрлага давхардах юм уу зөрөлдөж, харшлах тохиолдолд арьсанд асуудал үүсдэг учраас яг энэ бүтээгдэхүүнээ сетээр нь хэрэглэх хэрэгтэй. 

-Ургамлын лазер эмчилгээг хийлгэх улирал гэж тусдаа байдаг болов уу? 

-Ер нь 10 дугаар сараас гуравдугаар сард хийгддэг. Есдүгээр сард хийлгэх боломжтой ч тухайн үед нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй болдог. Одоо охид бүсгүйчүүд маань энэ  11 дүгээр сардаа ургамлын лазер эмчилгээ хийлгэхэд 12 дугаар сарын эх гээд гоё болоод шинэ жилээр бусдыг алмайруулах гоо үзэсгэлэнгээ олж авна гэсэн үг. Тэгэхээр шинэ жилийн үеэр шинэ арьстай байхын тулд ургамлын лазер эмчилгээ хийлгэх улирал яг одоо гэдгийг охид бүсгүйчүүддээ сануулж хэлмээр байна. Энэ бол хамгийн сүүлийн үеийн шилдэг, мэсгүй, дэлхийд тэргүүлэх үйлчилгээ юм.  

 -Түрүүнд та алжаал тайлах үйлчилгээний багцтай гэж ярьсан. Ер нь алжаал тайлах үйлчилгээг бараг бүх л гоо сайхны газарт хийдэг. Тэдгээрээс ялгарах танай онцлог юу вэ? 

-Ихэнх хүмүүс өглөөнөөс орой хүртэл ажиллах, нийгмийн стресс, замын түгжрэл зэрэг асуудлуудаас үүдээд хуян шар ус, булчингийн зангирал, стресс, депресс, нойргүйдэлд орчихсон байдаг. Булчин зангирч, хуян шар ус бөөгнөрснөөс үүдээд толгой өвдөх, цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэйгээр даралт ихэсч, багасах цаашлаад амархан ядарч сульдах, дархлаа сулрах шинж тэмдгүүд илэрдэг. Дархлаа суларчихвал цаашлаад бүх өвчинд өртөмтгий болж, биед үрэвсэл үүсч байдаг. Үрэвсэл нь цаашлаад өвчинд нэрвэгдэх суурь болдог. Энэ бүхэн бидний хүрээлэн буй орчин болон ажил амралтаа зохицуулахгүй байх, ядарч сульдахаас үүдээд байгаа юм.  

Миний хувьд гоо сайхан бол ерөөсөө урьдчилан сэргийлэх арга юм байна гэж боддог. Тодруулбал, тухайн хүн эмнэлэгт очихоос өмнө, энд тэндхийн үнэтэй бүтээгдэхүүн ууж хэрэглэхээс урьтал болгож, өөрийгөө амрааж, алжаалаа тайлж, цусан хангамжаа нэмэгдүүлж, дархлаагаа дэмжих нөхцөл бололцоог гоо сайхны салон олгож байх ёстой. Гоо сайхны салонд бид хүний нүүрийг илээд л байна, илээд л байна. Тос шингээгээд, арьс хуурайшихгүй байх зэргийг 100-ны 80 хувьд нь гадуур хийж байна.  

Өөрөөр хэлбэл, гоо сайханд орно гэхээр нэг орон дээр хэвтүүлээд, нүүрийг цэвэрлээд маск тавиад, арьсанд нь тохирсон, тохироогүй аппаратуудаар үйлчилгээ үзүүлээд явдаг. Мэдээж үнэхээр өндөр үр дүн гаргаж хийж байгаа үйлчилгээнүүд бий. Түүнийг үгүйсгэхгүй. 

Харин эдгээрээс манай алжаал тайлах юугаараа ялгаатай вэ гэхээр, тухайн хүний биеийн цусны эргэлтийг сайжруулаад, зангирсан булчин шөрмөсийг суллах, биед хуримтлагдсан хорт элемент цахилгаан соронзон орныг гоо сайхнаа хийлгэж байхад биеэс гадагшлуулдгаараа давуу талтай. Мэдээж бид гоо сайхны салонд ямар нэгэн зүү төөнүүр, уламжлалт эмчилгээ хийх хориотой. Гэхдээ тэрийг орлох хэмжээний техник төхөөрөмжүүдийг ашигласан.  

-Ямар төхөөрөмжүүд байгаа вэ. Бас үнэ өртгийн хувьд? 

-Манайх алжаал тайлах үйлчилгээндэ эмчилгээний эрдэст орыг нэвтрүүлсэн. Энэ ор нь бусад гоо сайханд ашигладаг орноос юугаараа ялгаатай вэ гэхээр, дээр хэлсэн бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Манайд гоо сайханд орж байх явцад эмэгтэйчүүдийн савны хий гадагшилна. Биед хуримтлагдсан бохирдол, өөх, хэвлийн хэсгийн таргалалт, дотор өөх бууна. Дээр нь толгой таллаж өвддөг хүмүүст маш өндөр үр нөлөөтэй байна. 

Үндсэндээ бүтэн биеийн барианд ороход илүүлээд бариулахын зэрэгцээ ор нь хамт эмчлээд явчихна гэсэн үг. Эмчилгээний энэ орны 80 хувь нь үнэт ягаан болор чулуунаас бүрдсэн. Ягаан болор чулуу нь хүчилтөрөгч ялгаруулдаг. Эмэгтэйчүүдэд дутагддаг эрдэс мениралыг нөхөж өгдөг чадвараараа гайхагддаг таван үнэт чулууны нэг. Тиймээс эмэгтэйчүүдэд маш сайн нөлөөтэй. Мөн энэ ор нь хүний биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулдаг германи гэх алдарт үнэ чулуу орсон, зэс бөс даавуугаар хийгдсэн. Доод сууриндаа цагаан алтны найрлагатай. Цагаан алт хүний биеийг хоргүйжүүлж, биед үүссэн сөрөг энергийг хүний биеэс гадагшлуулдаг. Тэгэхээр цагаан алт, зэс, германи, ягаан болор гэх үнэт чулуу металуудаас бүрдсэн эмчилгээний ор маань алжаал тайлах үйлчилгээний бусдаас ялгарах хамгийн том онцлог, давуу тал юм.  

Мэдээж эмчилгээний орныхоо үнийг шингээгээд явбал маш өндөр үнээр зах зээлд гаргах болно. Өндөр үнээр гарахаар хэрэглэгч нар маань яах билээ, Монголын амьдралын түвшин өнөөдөр ямар билээ. Хүнийг бид нэг удаа үнэтэй оруулснаас дундаж үнээр 2-3 удаа оруулбал тэр хүнд илүү өндөр үр дүн гарна гэдгийг манай салон гол зарчмаа болгож баримталдаг. Өндөр үнээр ганц удаа үйлчилгээнд оруулах биш дундаж үнээр 5-6 удаа оруулахын тулд манай бүх багц ингэж нэг үнийн дүнд багтсан байдаг.  

Манай “Монголжингоо” багц бол яг нэрийн багц. Энэ багц маань монгол өв соёл, ахуйгаа шингээсэн. Монгол гэртээ сууж байхад хамгийн тайван, бүх талаар амьсгалах агаар бүгд байдаг. Миний хувьд гоо сайхны салбарт 10 орчим жил ажиллаж байна. Ингэхдээ сүүлийн таван жилд нь салоноо удирдаж байна. Манайх 2015 оны 12 дугаар сард “Хатан сондор” салоноо үүсгэн байгуулж байсан. Таван жил нэг мэдэхэд л өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж бүтээсэн болон үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн багцын үйлчилгээнүүд болон хөмсөг шивээсний үйлчилгээгээрээ нэлээд танигдсан гэж би хувьдаа боддог.  

Манайх руу залгасан хүмүүс “Ямар багц байгаа вэ”, “Танайд шинэ ямар багц гаргасан бэ” гэх зэргээр үргэлж багцаараа үйлчлүүлдэг. Тэгэхээр үйлчлүүлж байгаа хүндээ ч амар. Одоо хүмүүс гоо сайхандаа үнэхээр их анхаардаг болчихсон. Нэг удаа гоо сайханд орохдоо гоо сайхнаа, хумсаа янзлуулаад үсний бохирдол цэвэрлүүлэх хуйхны эмчилгээнд хүртэл орчихож байна. Сүүлийн үед гурван эмэгтэй тутмын хоёр нь үс уналттай байна. Үс уналтын шалтгаан гэхээр стресс ядаргаа, химийн эмчилгээ болон, төрсний дараах кальци, төмрийн дутагдал, хүнд ажил, эрүүл мэндийн байдал гээд маш олон хүчин зүйл бий. Манайх энэ тал дээр бас шинэ технологи нэвтрүүлж, хамгийн сүүлийн үеийн лазер гэрлийн зүүн эмчилгээний малгайг оруулж ирсэн. Энэ малгай цорын ганц манай салонд байгаа. Үсний  уутанцрын ёзоорт хүрч үйлчилж, үсний уутанцрын үрэвслийг эмчлээд шинээр үс ургах нөхцөлийг бий болгодог. Үсний уутанцарт байдаг кератинаци гэдэг эс алдагдагдахаар бид үснийхээ кератин уургийг алддаг. Үсний хамгийн гол кератин, эластин гэж хоёр том уураг байдаг. Энэ хоёр уураг уургийн дутагдалд ороход үс унаж, хуурайшиж, гэмтдэг. 

Тэгвэл бидний ашиглаж байгаа гэрлийн зүүн эмчилгээ нь тэр эсийг сэргээж, уургийг нөхөн төлжүүлдэг учраас үс маш эрчимтэйгээр ургадаг. Бүр халзарсан толгойд үс ургадаг. Маш үр дүнтэй байна. Манайх зургаадугаар сараас хойш туршилтад оруулаад есдүгээр сараас үйлчилгээнд гаргасан. Энэ хугацаанд маш олон үр дүнтэй байна. Үс уналт таван оролтын дараа зогсоно. 10-аас дээш оролтод үсний халзралтад үс ургана. Цагаан өнгөтэй болчихсон үсийг ч харлуулдаг. Үүгээрээ лазер зүүн хамгийн сүүлийн үеийн технологи буюу эмчилгээний малгай маш үр дүнтэй.  

Уншигч бүсгүйчүүд маань "Хатан сондор" салоны үйлчилгээний талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ авах буюу 80009595 дугаарын утсаар холбогдоорой. 
Хаяг: Төв салбар-120н мянгат  ЭНХТАЙВНЫ ГҮҮР уруудаад  замын баруун талд 22-р байр "КhatanSondor" salon 
☎️8000-9595
Хаяг:2-р салбар Баянмонгол хороолол 410-3орц 1 давхарт 133тоот 
☎️9000-9595

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 

Г.НАРАН 
Эх сурвалж http://www.info.mn
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Д.Пунсалмаа: Ургамлын лазер эмчилгээний улирал нь ЯГ ОДОО
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ