Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
2020 оны 11 сарын 10
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог

 “Нандин гоо” салоны захирал, үсчин, nail artist, стилист Н.Энхжаргалтай ярилцлаа.  

-“Нандин гоо” салоны setting хими сүүлийн үед сошиалаар охид, бүсгүйчүүдийн дунд нэлээд алдартай болоод байх шиг санагдлаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье? 

-Баярлалаа. Миний хувьд өөрийнхөө хоббигоо хөгжүүлж үсчин, гоо сайхны салбарт орж ажилласан.  Улмаар Солонгос улсад мэргэжил дээшлүүлж суралцаад setiing химийг “Amos” брэндийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Setting хими бол “Amos” брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.  

Сүүлийн үеийн технологийн дэвшил бүхий setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болдгоороо охид, бүсгүйчүүдийн талархлыг маш их хүлээдэг. Мөн сүүлийн үед эрэгтэйчүүд ч энэ химийг сонирхож байна. Эмэгтэйчүүд бид хөөрхөн харагдахын тулд үсээ өдөр бүр буржийлгах, ороох шаардлагатай байдаг. Ингэснээр маш их цаг зав зарцуулах хэрэгтэй болдог. Харин манай химийг хийлгэснээр өдөр бүр хөөрхөн харагдах боломжтой.  

-Setting химиний давуу тал нь юу вэ?  

-Setting хими нь энгийн химийг бодвол хэт буржийдаггүй. Өөрийнхөө царай төрх, стиль имижид тааруулаад натуралаар бараг ороогоогүй энгийн юм шигээс эхлээд нэлээд буржгар долгион ихтэй болтол хийж болдгоороо онцлогтой. Мөн том долгиотой хийгдээд сулруулмаар байвал сам ашиглаад л хүссэн хэлбэрээ гаргаж болдог нь хамгийн том давуу тал.  

-Хэр хугацаанд химиэ барьдаг бол? 

Хими хийлгэснээс хойш 6-12 сарын хугацаанд үс гоё байна. Мэдээж хувь хүн өөрөө тодорхой арчилгаа хийх шаардлагатай. Яагаад гэвэл, энгийн хими биш учраас үсний эссенц, хэв баригчийг хэрэглээд үсээ хэчнээн л бол хэчнээн удаан хүссэн хэв загвартаа оруулах боломжтой. Эрэгтэйчүүдийн ганц гоёл бол мэдээж үс байдаг. Тэгэхээр бас үсээ угаагаад л сайхан байхыг хүсдэг. Мөн үс нь хэт шингэрсэн хүмүүс өтгөн үстэй болж харагдахыг хүсдэг. Setting хими энэ бүх асуудлыг шийддэг.  

-Хүссэн хүн бүр setting хими хийлгэж болох уу? 

-Цайралтгүй, гэмтэлгүй үсэнд ерөнхийдөө setting хими хийдэг. Олон төрөлтэй учраас энгийн,  гэмтэлгүй үсэнд нэг төрлийн энгийн хими хийнэ. Бага зэргийн гэмтэлтэй, будгийн хатууралтай бол тэр үсэнд эмчилгээний setting хими хийгдэнэ. Мөн хэт нарийн ширхэгтэй хими авдаггүй, ороосон ч шалчийж унаад байдаг, ороолт нь хурдан гардаг үснүүдэд зориулсан эмчилгээний setting хими бас тусдаа бүтээгдэхүүнээр хийгдэнэ. Сортой болон цайруулалттай үсэнд setting хими хийхгүй. Ялангуяа бүтэн цайруулалттай үсэнд setting хими хийх боломж байхгүй. 
 
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.  

Уншигч охид, бүсгүйчүүд маань setting химиний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах буюу 
☎️99108720, 86828080 утсаар холбогдоорой.

www.info.mn 

Эх сурвалж http://www.info.mn
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
Н.Энхжаргал: Setting хими үсийг гэмтээдэггүй, ороосон юм шиг маш гоё долгионтой болгодог
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ