Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж бай
2020 оны 12 сарын 11
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж бай
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж бай. Тэгэхгүй бол зүрхэн дотор хуралдаад, хатуурч, үхэх болдог.

Би ганцаардалд дургүй.
Гэхдээ илүү хүмүүстэй танилцдаггүй. Яагаад гэвэл дараа нь дахиад л...хэн нэгэнд сэтгэл гутрах шаардлага үүсдэг
Хүнд итгэл найдвар бэлэглэхэд тэр хүн түүнийг цаашид амьдрах гэж яг түлш шиг ашигладаг.
Итгэлгүй бол цаашид гэдэг үг ч байхгүй.
Бусад хүн юунд хүрсэн нь чухал биш харин чиний хүрч, хийж чадсан тэр жижигхэн зүйл чухал.

Ой санамж хүнийг дотроос нь дулаацуулдаг. Гэхдээ бас дотроос нь бусниулан бутраадаг гэж байгаа.
Буруу чигт гэрлийн хурдаар давхих нь огт хөдлөөгүйгээс илүү хортой.

Чамтай ЧИНИЙ талаар ярьдаг хүн амьдралд чинь олон байсан уу?

Тэнгисийг удаан харахаар уйдаад хүмүүстэй уулзмаар санагддаг. Харин хүмүүстэй удаан байхаар тэнгисээ санаад эхэлдэг.

Хүн хөгшрөх тусам түүний амьдралд засаж болшгүй зүйл олон болдог.

Зүрхнээс гадагш гарч ирэхгүй тийм нууц гэж байхгүй.
Ганцаардсан бодлоо хуваалцах хүнгүй бол бодлууд чамайг хоорондоо хувааж эхэлдэг.

Өргөн мөрөн чимээгүй урсдаг.
Залуу насаа өнгөрөөгүй үед нь баяр баясгалан болгон хувирга. 100 хувь шүү.

Болох юмыг тойрон гарч болохгүй. Хэрэв нэгэнт болсон бол өөрчилж чадахгүй.
Бүх юм өнгөрнө. Үүнд итгэ. Ямар ч зовлон байсан дуусна. Хорвоод мөнх юм гэж үгүй

ХАРҮКИ МУРАКАМИ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ