Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ
2020 оны 12 сарын 12
Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ
Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь вий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугатаахын түүс болж дахин очихыг хүсдэггүй. Хэрэв энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хааяа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрхи шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Таньд гэр орноосоо сөрөг муу энергийг хэрхэн зайлуулах, түүнээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ?

Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, ванн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрэв лааны чинь дөл сүүмэлзээд, хар утаа хаях гэх мэтээр хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл сэигэл сананаагаар унах, гэртээ байхаас дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, гэр оронд хэрүүл мэргээн тасрахгүй байх, лааны дөл сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энерги хуримтлагдсаны дохиог таньд өгч байгаа хэрэг.
Гэрээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягыг ажиглах. Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тавгүйрхэж, аль болох хаалганы хажууд унтахыг хичээж, боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг. Байдал бүр их хурцадсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн зугатааж, хоолондоо дургүй болж, онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг. Хэрвээ таньд гэрийн тэжээвэр амьтан байхгүй бол найзаасаа юмууу хөршөөсөө түр авч болох юм.
Сөрөг энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамлууд. Хөрс, бордоо, арчилгаа сайн байхад тэд гэнэт өвдөж юм уу үхэж эхэлвэл танай гэрт ямар нэг муу зүйл шүглэсэн гэсэн үг. Гэхдээ энд нэг зүйл сануулахад зарим цэцэг өөрийг нь арчиж торддог эзнийхээ биеийг өвдөх үед өвчилж, нэг ёсондоо тэдний амийг амиараа хамгаалан үхэх хүртэл тохиолдол байдгийг санахад илүүдэхгүй.

Сөрөг энерги юунаас бий болдог вэ?

Муу энерги бий болох шалтгаан нь гэр орондоо согтуурууулах төрлийн ундаа хэрэглэх, хэрүүл маргаан хийх, энерги таарахгүй эд зүйл гэр орондоо байлгах, гэрт чинь амьдардаг хэн нэгэнд хараал хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх магадлалтай. Бас нэг шалтгаан нь хар муу санаатай хүнтэй цуг амьдрах, эсвэл таньд муу санаж явдаг хүн байн байн зочилж ирдгээс ч болж болно. Ийм тохиолдолд гэр оронд чинь сөрөг муу энерги хуримтлагдсаар байгаад дотор нь амьдардаг хүмүүст нөлөөлж, хэрүүл маргаан, болчимгүй бусармаг үйлдэл, өвчин зовлонд хүргэдэг. Сөрөг энерги хуримтлагдах бас нэг шалтгаан нь удаан хугацаагаар өвчилж байсан хүний үхэл байх магадлалтай. Ужиг өвчтэй хүний гомдоллох, уйлах, ёолох нь гэрийн энерги /аура/-г маш ихээр сүйтгэдэг. Тиймээс өвчтэй хүнийг эдгэмэгц гэрээ сайтар цэвэрлэж, арц хүжээр ариулах хэрэгтэй. Өвчтэй байх үед нь ч гэсэн хаяа арц хүж уугиулж байх нь эдгэрэлтэнд сайнаар нөлөөлдөг.

Орон гэрээсээ сөрөг энергийг хэрхэг зайлуулах вэ?

Хамгийн үр дүнтэй арга бол гэр орондоо лам, бөөгөөр ном уншуулж засал хийлгэх. Гэхдээ заавал лам, бөө гэхгүй та өөрөө ч гэсэн сөрөг энергийг зайлуулж чадна. Манайд бол орон гэрийн энергийг засах зориулалтын лаа байдаг. Хүсвэл манай төвөөс яаж хэрэглэх аргыг нь заалган авч болно.
Юуны өмнө орон гэрт тань гадны эд зүйлс байгаа эсэхийг сайтар шалга. Зөвхөн гэр дотроо ч биш хаалганы чинь гадна зүү хатгах, юм наах гэм мэтээр хараал хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Бүгдийг олж илрүүлснийхээ дараа бөөгнүүлж байгаад гэрээсээ аль болох хол аваачиж шатаагаад, үнсийг нь газарт булах хэрэгтэй. Ингэсний дараа гэрээ арц, хүчээр сайтар ариулаарай. Түүнчлэн таньд муу санадаг хүмүүсийг болж өгвөл гэртээ бүү оруулаарай.
Хар муу санаатай хүн яах ч аргагүй ороод гарсан тохиолдолд сонгионо арилгаад тэр хүний хамгийн удаан суусан юм уу байсан газарт нь тавиад хонуулна. Шөнийн туршид сонгино сөрөг энергийг өөртөө шингээж авдаг. Өглөө сонгиныг гартаа хүргэлгүйгээр гялгар уутанд хийж сайтар ороогоод гэрээсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.

Сөрөг муу энергээс хамгаалах аргууд

Сардаа ядаж нэг удаа лаа асаагаад өрөө тасалгаануудаа тойруулах /ялангуяа өрөөний булангуудад лаа асааж байрлуулах/, арц хүчээр уугиулж ариулж байх хэрэгтэй. Гэрийн хаалганы дотор талд зарааны үс, хөрөө, харгана гэх мэтийг байрлуулах нь гэрт чинь нэвтрэхийг оролдсон аливаа муу энергийг үргээх болно.
Гэртээ эмтэрсэн, цуурсан, хэмхэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучирсан хэрэггүй хувцас хунар бүү хадгал. Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг энергийн урсгалыг удаашруулж байдаг. Энд гэр орон цэвэрлэх ч хамаарна. Та гэр орноо хэдийчинээ цэвэрхэнэ байлгана, сөрөг муу энерги нэвтрэн орох, хуримтлагдах эрсдэлийг төдийчинээ багасгана. Хагархай юмуу цав гарч цайр нь хөдөлсөн, эсвэл удсан /10аас дээш жил/ толь муу энерги цуглуулдаг тул тийм толийг хамгийн түрүүнд гаргаж хаях хэрэгтэй. Мөн гэр орондоо аль болох бага толь байлгах, унтдаг орлуу хараагүй байх, олон хүн холхидог коридорт байрлуулахгүй байвал нэн сайн.
Хамгийн гол нь гэр орондоо архи дарс бага хэрэглэх, хэрүүл маргаан хийхгүй байх, шөнө дөл болохоос өмнө гэр орондоо ирж байх мөн харьцахад түвэгтэй, уулзаж ярилцсаны дараа толгой чинь өвдөж, амьсгал чинь давчиддаг, муухай зүүд зүүдлэгддэг өөрөөр хэлвэр энергийн вампир хүмүүсээс зайлсхийж, аль болох гэртээ оруулахгүй байх хэрэгтэй.
Ингэлээ гээд таныг муухай ааштай гэж хэлвэл хэлнэ л биз, хамгийн гол нь та өөрийнхөө гал голомтыг муу муухай бүхнээс хамгаалах эрхтэй гэдгийг сана.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ