QR кодыг 24 цагийн дотор 19687 иргэн 34167 удаа уншуулжээ
2020 оны 12 сарын 15
QR кодыг 24 цагийн дотор 19687 иргэн 34167 удаа уншуулжээ
Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна.

Иргэн та QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход явсан маршрут хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах, “Ковид-19”-ийн талаарх мэдээлэл таны гар утсанд очих боломж бүрдэх юм. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt аппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/

Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 21036 ААН байгууллагууд QR код байршуулсан бол  24 цагийн дотор 19687 иргэн 34167 удаа уншуулсан байна.  

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ