Монгол Улсад Х.Баттулга шиг Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй
2021 оны 1 сарын 25
Монгол Улсад Х.Баттулга шиг Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй
Монгол Улсад Х.Баттулга шиг Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй ...
Тийм ээ, түүн шиг эрээ цээргүй, засаглалын эрхийг гартаа авахыг улайрсан увайгүй Төрийн тэргүүн өмнө нь Монгол Улсад байгаагүй юм. Авлигыг цэцэглүүлэгч Н.Энхбаяр, шүүхийг атгагч Ц.Элбэгдорж нарыг Монголын ард түмэн жигшин зэвүүцдэг ч Х.Баттулгын дэргэд ардчиллын үнэт зүйл, зарчимтай явж ирснийг өнгөрсөн дөрвөн жил харууллаа. Х.Баттулгын сав л хийвэл хална, сална, цаазална, огцруулна, “бөлдөгдөнө”, Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэдэг увайгүй үгс монголчуудын цээжний мухарт айдас төрүүлж байна. Төрийн тэргүүн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхийлөгчийн засаглалыг сурталдан ухуулж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт хийсэн уулзалтууддаа онцгойлон ярьсаар явав. Эрх баригч нам өнөрөгч онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан шинээр мөрдөгдөж байна. Хэлэлцүүлэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний ойрын хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалыг хөндөж, хөөрөгдөж явсан ч эрх баригчид тэдэнд боломж олгоогүй. Гэсэн ч энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд оруулж, төрийн эрх мэдлийг авах түүний бодол огтоос өөрчлөгдсөнгүй. Тиймээс дарангуйлагч болох түүний хүслийг шадарлаж явсан Н.Алтанхуяг, З.Энхболд нар нь дэмжээгүй тул салан одсон. Харин Х.Баттулга дэргэдээс нь аажим холдож буй хүмүүсийг огт анзааралгүй “ялагч бүгдийг авна” хэмээн өөрийн засаглалыг тогтоох, төрийн институцийг өөрчилөн гартаа авах атгаг бодол нь дөрвөн жил үргэлжилж байна. Тэр тарчилж байна. Тэр бүх эрх мэдлийг авахаар улайрч байна. Тэр ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болохоос хэмжээгүй эрхт хаан биш. Хамаг бүхнийг захиран шийдэгч ноён ч биш. 

Сав л хийвэл Путины зургаар гангарах дуртай Оросын хүргэн Төрийн тэргүүн, жүдоч маань Монгол, Орос биш гэдгийг санах ёстой. Нэг хүнд бүх эрх мэдлийг төвлөрүүлснээр В.Путины эсрэг жагсаж буй хэдэн мянгаар хэмжигдэх Оросуудын эмгэнэлт хувь тавилан биднийг угтана гэсэн үг. Нэрт хуульч Б.Чимид агсан “Монгол Улсад яг одоогийн Үндсэн хуулиар олгогдсон энэ төрийн тогтолцоо хамгийн  тохиромжтой. Нэг хүний эрх мэдэлд ороод гашуун замыг туулсан түүх бидэнд бий шүү” хэмээн хэлж байсан удаатай. Гэтэл манай Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны намрын чуулганы нээлт дээр “Засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлага үүсээд байна” хэмээн эрээ цээргүй өөрийгөө хаанд өргөмжлүүлэх үг хэлж явсныг Монголын ард түмэн мартаагүй байна. Түүн шиг “Би төрийн эрх мэдлээ гартаа төвлөрүүлж байж, шударга ёсыг яг тогтооно” гэсэн алиа марзан үгийг үе үеийн Ерөнхийлөгч нараас хэн нь ч тэгж эрээ цээргүй хэлж байгаагүй юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ