Улаан алим
2021 оны 2 сарын 9
Улаан алим
Бага ангийн нэгэн багш хичээл дээрээ 2 улаан алим авчирчээ. Нэгийг нь гаднах хальс нь гэмтэхээргүй өндрөөс унагаад энэ 2 алим адилхан байна уу гэж хүүхдүүдээсээ асуужээ.

-Тийм байна гэж сурагчид нь шуугилдлаа. Багш газарт унагасан алимаа заагаад хүүхдүүддээ: За энэ алимыг хэл амаар доромжил доо гэв. Хүүхдүүд нэг хэсэг гайхсан боловч, “чи бол газарт унасан алим”, “мэдээж чи бохир”, “чи ер нь яах гэж ургасан юм” гэх мэтээр доромжилж гарлаа. Багш газарт унагаагүй алимыг зааж: одоо энэ алимыг магт даа гэлээ. Хүүхдүүд: “чи бол хамгийн гоё алим”, “чиний хальс ямар үзэсгэлэнтэй юм бэ”, “хайр татам” гэх мэтийн магтаалыг урсгалаа. Багш хоёр алимыг хоёуланг нь зүсч хүүхдүүддээ харуулахад газарт унасан нь алимны доторх нь гэмтэж харласан, харин унаагүй алимных шинэлэг, сайхан харагдаж байв. Багш хүүхдүүддээ хандаж “Бид хэн нэгнийг хэл амаар доромжилвол гаднаа хэдий мэдэгдэхгүй боловч дотроо их шаналж, өвдөж явдаг юм шүү дээ. Битгий бие биенээ дээрэлхэж, хэл амаар доромжилж байгаарай, ойлгов уу хүүхдүүдээ” гэхэд ОЙЛГОЛОО гэсэн хариулт анги дүүрэн цуурайтлаа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ