Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан, албан хаагчид PCR шинжилгээ өгсөн байх ёстой
2021 оны 2 сарын 15
Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан, албан хаагчид PCR шинжилгээ өгсөн байх ёстой
ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга С.Жавхланбаатар: Нийт 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй. Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина. Зөвшөөрөлтэй байгаа 14 байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална.

Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ