Дуудлага худалдаагаар 0001 УАР улсын дугаар 327 сая төгрөгт хүрчээ
2021 оны 2 сарын 15
Дуудлага худалдаагаар 0001 УАР улсын дугаар 327 сая төгрөгт хүрчээ
Авто тээврийн үндэсний төвөөс “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан.

Дуудлага худалдаа өнөөдөр буюу хоёрдугаар дугаар сарын 15-наас гуравдугаар сарын 26-ны хооронд auction.transdep.mn сайтаар үргэлжилж байна.

Дуудлага худалдаанд оролцогчид барьцаа 50,000 төгрөг төлж оролцсон бөгөөд дуудлага худалдааны үеэр 0001 УАР дугаар 327 сая төгрөг, 0011 УАР дугаар 70 сая төгрөгт хүрсэн байна.

Одоогоор дуудлага худалдаагаар

1771 УАР
0011 УАР
0101 УАР
4141 УАР
0041 УАР
1001 УАР
0071 УАР
7171 УАР
1441 УАР
0001 УАР дугаарууд олгогдоод байна.

Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

Эх сурвалж http://www.info.mn
Дуудлага худалдаагаар 0001 УАР улсын дугаар 327 сая төгрөгт хүрчээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ