Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ
2021 оны 2 сарын 19
Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ
Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн Монголын рок, поп урлагт оруулсан хувь нэмэр их билээ. Тэгвэл түүний амьдралаас сэдэвлэсэн киног хийхээр болжээ. Уг киноны нэрийг одоогоор зарлах болоогүй бөгөөд энэхүү бүтээлийн найруулагчаар ажиллах С.Бүжин өөрийн цахим хуудастаа “Шинэ киноны ажил эхэлсэн. Энэ удаагийн намтарчилсан драмын бүтээл нь бодит амьдралаас сэдэвлэх болно. Ард түмний хайртай дуучин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэн киног маань та бүхэн хүлээж байгаарай. 2021 онд багтаан киногоо олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна” хэмээн хуваалцжээ. Тэрбээр киноныхоо зохиолыг өөрөө бичсэн байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ