Ирэх долоо хоногийн сүүлээр Спутник V вакциныг татан авна
2021 оны 3 сарын 16
Ирэх долоо хоногийн сүүлээр Спутник V вакциныг татан авна


Манай улс Спутник V вакцины хэдэн тунг татан авсан талаар ялгаатай мэдээллүүд гараад байна.

Иймд Спутник V вакциныг үйлдвэрлэгчээс нь албан ёсны эрхтэйгээр  Монголд оруулж ирдэг байгууллага болох "Монгол Эм импекс" концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.

Тэрбээр "Спутник V вакцины 20,000 тун буюу 10,000 хүн тунг 2021 оны хоёрдугаар сарын 27-нд татан авсан. Үүнээс тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан бөгөөд үлдсэн тунг Интермэд эмнэлэгт нийлүүлсэн. 

Ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-аас Спутник V вакциныг татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн татан авалтад Засгийн газраас худалдан авах гэж буй вакцины захиалга багтаж байгаа" гэлээ.

Хэдэн тун вакцин ирэх талаар одоогоор мэдээлэх боломжгүй бөгөөд хувийн хэвшлийн байгууллагууд мөн вакцин авах хүсэлтээ илэрхийлсэн байна. 



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ