Ж.Байгалмаа: Вакцин хийлгэх зорилгоор коронавируст илрүүлэх болон эсрэг биет үүссэн эсэхэд шинжилгээ хийлгэх шаардлагагүй
2021 оны 3 сарын 16
 Ж.Байгалмаа: Вакцин хийлгэх зорилгоор коронавируст илрүүлэх болон эсрэг биет үүссэн эсэхэд шинжилгээ хийлгэх шаардлагагүй

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа болон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар авсан иргэд цөөнгүй байна. Тэдгээр иргэдэд эсрэг биет үүссэн эсэхийг сайн дураар нь шинжлэх боломж байгаа юу. Ер нь эсрэг биет үүссэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу?

Ж.Байгалмаа: -Вакцин хийлгэх зорилгоор коронавируст илрүүлэх болон эсрэг биет үүссэн эсэхэд шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биет илрүүлэх шинжилгээ нь өөрөө өртөг өндөртэй. Одоогоор коронавирусийн халдвараар өвчилснөөс хойш зургаан сарын дараа тухайн хүн вакцин хийлгэж болно гэсэн стратеги барьж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН, хувийн хэвшлийн Монголд ажиллаж буй гадаад иргэдийг вакцинжуулалтад хэрхэн хамруулах вэ. Оршин суугаа хаягаар нь дархлаажуулах уу?

Г.Болдмаа: - КОВАКС буюу коронавируст халдварын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэйгээр хангах хөтөлбөрийн дагуу эрэмбэлэн ангилна. Үүний дагуу бид байгаа вакциндаа тохируулан эхлээд зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулна.

Үүний дараа бусад ААНБ-уудыг вакцинд хамруулах бөгөөд үүнд, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага болон гаднын хөрөнгө оруулалттай компани, ААН, хувийн хэвшлүүд тодорхой хэмжээнд багтсан.

Гэхдээ оршин суугаа хаягаар нь дархлаажуулахгүй. Тухайн зорилтот бүлэг буюу аль чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалж вакцинжуулалтад хамрагдаж байгаа.

-АстраЗенека хийлгэсэн 55 настай эмэгтэй тархинд нь асуудал үүсээд 3р эмнэлэгт тархины зураг авахуулсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Ер нь АстраЗенека вакциныг хийлгэсэн хүмүүст хэр хүндрэл илэрч байгаа вэ? Уг вакциныг манай улс цаашид хийх үү?

Г.Болдмаа: -Одоогийн байдлаар манай улсад Синафарм болон АстраЗенека үйлдвэрийн вакцин хийгдээд буй. Дээрх вакцинуудыг хийлгэсний дараах урвал хүндрэл илрээгүй.

Мэдээж вакцины хийлгэсний дараа тодорхой хэмжээнд толгой өвдөх, үе мөч өвдөх, халуурах шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдгүүд нь бидний бүртгэж авдаг урвал хүндрэлд ордоггүй.
Одоогоор яг дээрх асуудалтай холбоотой мэдээлэл Эрүүл мэндийн яаманд ирээгүй байгаа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ