Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав
2021 оны 3 сарын 29
Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав

Ойрын өдрүүдэд сошиалд хүчирхийллийг өөхшүүлсэн контент, түүнийг ивээн тэтгэсэн брэндүүдийг бойкот хийхийг уриалах боллоо. Тодруулбал, “Urban talk” хэмээх контентын үеэр тухайн хэсэгт хөтлөгч хийсэн загвар өмсөгч С.Эрдэнэцогт баривчилгаанд яваад ирсэн талаараа ярьсан юм. Тэрбээр найз бүсгүйгээ зодож, гэр бүлийн хүчирхийллээр баривчлах ял шийтгүүлсэн юм билээ. Харин энэ талаар ярихдаа “Би тэнд төлбөртэй өрөөнд байж байгаад ирсэн” гээд хамт хоригдож байсан хүмүүсийнхээ талаар ярихдаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, хүчирхийллийн хохирогчдыг элдвээр доромжилж, хараал урсгасан. 

Цаашлаад тус нэвтрүүлэгт уригдсан нэг залуу өөрийгөө олны танил, залуусын төлөөлөл гэж өргөмжлөөд эрүүлжүүлэхэд хоносон талаараа ихэд бахархан ярьж байсан нь сошиалд цацагдсан. Ингэснээр дээрх нэвтрүүлэг болон оролцогчид, ивээн тэтгэгчдийг олон нийтэд буруу үлгэр дуурайл үзүүлсэн, хүчирхийллийг өөхшүүлсэн хэмээн иргэд эсэргүүцсэн байр сууриа сошиалд илэрхийлсээр байна.
Сар хүрэхгүй хугацааны өмнө Солонгосын гар бөмбөгийн ихэр тамирчин сургуулийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тодорхой болж, спортоос хөөгдөөд зогсохгүй тэднийг сурталчилгааны нүүр царайгаа болгож байсан бүх компани гэрээгээ цуцалсан. Үүгээр ч зогсохгүй Шинжаан Уйгурын асуудлаар Хятад улс хувцас загварын алдарт “H&M” брэндийг эх орноосоо шахан гаргасан. Түүнчлэн Хятадын алдартнууд “H&M” болон бусад алдартай брэндтэй хийсэн гэрээгээ цуцалж, тэдгээрийг бойкотолж эхэлсэн юм.

Тэгвэл энэ жишгийг Монгол Улс хэрэгжүүлэх цаг хэдийнэ болжээ. Хүчирхийллийг өөхшүүлж, хохирогчийг буруутгадаг нийгэм энэ удаа арай өөрөөр салхилж эхэлсэн нь олзуурхууштай. Тиймдээ ч “Urban talk” нэвтрүүлгийг уучлал гуйхыг шаардаж, тус контентод ивээн тэтгэгчээр оролцсон “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалаад байгаа юм. Энэ нь өөрөө хүчирхийллийг өөхшүүлсэн болоод үйлдсэн нөхдийг нийгмээс шахаж гаргах аргачлал гэж олон нийт ч санал нэгтэй байна. 

Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр суусан загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг ч мөн нүүр царайгаа болгохгүй байх нь брэндүүдийн хүчирхийллийн эсрэг хийх тэмцэл юм. Мөн цаашлаад эмэгтэй хүнийг гичий, шулам, аавдаа зодуулсан хүү гөлөг мэтээр харааж, бусад нь түүнийг зогсоох нь битгий хэл дагаж маазарсныхаа төлөө ч олон нийтээс уучлал гуйх хэрэгтэйг дурдахгүй өнгөрч боломгүй. Ямартай ч энэ хэргээр Монголд хүчирхийллийн эсрэг акциуд үр дүнд хүрч эхлэх биз ээ. 

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав
Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав
Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав
Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав
Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав
Хүчирхийллийг өөхшүүлсэн контент ивээн тэтгэсэн “Tiger”, “Оргилуун” уснаас татгалзахыг уриалав
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ