”Харц” брэнд олон улсын загварын наадамд оролцлоо
2021 оны 3 сарын 29
”Харц” брэнд олон улсын загварын наадамд оролцлоо

Хувцас загварын "Xарц" брэнд Бээжингийн олон улсын наадамд өөрсдийн бүтээлээрээ оролцжээ. Ингэснээр тус брэндийн хамт олон гадны загварын шоунд оролцох эхлэлээ тавьсан байна. Бээжин хотын олон улсын загварын наадам Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан гадны брэндүүдийг бүтээлээ явуулж, онлайнаар хамгаалалтаа хийх боломжийг бүрдүүлжээ. Энэ талаар "Харц" брэндийн дизайнер Ц.Алтанцэцэг "Бээжин хотын олон улсын загварын наадамд бүтээлээ амжилттай сорилоо. Аливаа сорилт ямагт ахиц авч ирдэг тул танин мэдсэн, суралцсан, чадвар ахисан сайхан ажил байлаа. Бүтээл дээр хамтарч ажилласан хүмүүстээ талархал илэрхийлье" гэжээ. Дашрамд дурдахад "Xарц /Glance/ Mongolian Fashion Brand" нь ирэх сараас хэрэглэгчдээсээ захиалга авч эхлэх юм байна. "Харц" брэндийн хувьд торгон материалаар европ хувцас урладаг бөгөөд тухайн хэрэглэгч нэг бүрт зориулан цор ганц хувцас урлахыг зорьдог аж.  Эх сурвалж http://www.info.mn
”Харц” брэнд олон улсын загварын наадамд оролцлоо
”Харц” брэнд олон улсын загварын наадамд оролцлоо
”Харц” брэнд олон улсын загварын наадамд оролцлоо
”Харц” брэнд олон улсын загварын наадамд оролцлоо
”Харц” брэнд олон улсын загварын наадамд оролцлоо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ