БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ
2021 оны 3 сарын 31
БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 160  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийн 117  нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь эрүүл мэндийн шалтгаантай,  4 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Мөнххустай зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ